Хүүхдийн хүмүүжлийн тухай ном уншаад байсан даа. Үе үе ээж байхын хэцүүг, сайхныг тунгаан бодно оо.
Бясалгал гэж хэлэхгүй ч, оройдоо зулзагаа унтуулахдаа үе үе бодно. Сүүлийн номонд бичсэнчлэн "зулзагуудынхаа унтсаныг хараад уужирч, талархаж, тайвширч бай" гэж. Үүнийг хэрэгжүүлэх санаатай.
Унтаж байхад нь үнсэж, үлгэх дуртай. Хөөрхөн тийм ээ?
Хөөх гэж ирээд, ээж өөрөө маш их гайхаж биширч байгаа дүр эсгэнэ. Нэг ёсондоо жүжиглэнэ, анх удаагаа үзэж харж байгаа мэт. Ха ха.
Өөртөө багахан цаг гаргаад үчсин орсон нь. Зун цаг айсуй тул үсээ нэлээд богино тайруулчихлаа.
Гэрийн залуус хөөрхөн байна, үзэсгэлэнтэй байна гэж хэлсэн. Угаасаа тэгж хэлэхгүй бол ээж нь гомдоод сүйд болно биз дээ?
Харин эгч "зохихгүй байна, та үсээ дээш шууж боох нь зохьдог юм байна" гэсэн. Хань ижилдээ охин тэгж байна гэсэн чинь "надад таалагдаж байвал болно, өөр юу хүсэх вэ дээ?" гэсэн. Хо хо.
Бодоод байсан, би өөртөө таалагдах ёстой биз дээ. Бусдад биш. Хо хо.
За энэ ёстой үнэн зураг байна аа. Хажууд аав нь зүв зүгээр, сув сул "оршиж" байхад ээж ээж гээд наалдаад унах юм. Би их ажилтай суугаад байгаа шүү дээ. Номоо уншаад, хоолоо хуурангаа түр амсхийх зэрэгт яг цагийг нь олоод наалдчихна.
Тэгээд гар нь тувт энгэр лүү. "Мээмчик"-г минь их сурамгай тайлж ирээд л. Ха ха. Хол зайтай тулдаа л нэг юм тэсэж байна дөө. Ойрхон бол яг энэ зураг дээрх шиг л юм болох нь.
Ээжүүд минь та бүгд хичээж байгаа шүү, чадаж байгаа шүү, зүтгэж байгаа шүү, би та нарын араас хөл нийлүүлэх гэж яваа нэгэн шүү.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿