Еэвэн гэдэг үг сонсохоор л "Зэрэг нэмэхийн өмнө" гэдэг кино санаанд ордог уу? Хэрэв ордог бол үе тэнгийн үхэр хонин жилтэн байх нь. Хэ хэ.
Хэрэв үгүй бол дүү юм байна өө. Хи хи. Эсвэл би "аниа нь" байна өө. Ккк.
Нэг инээдтэй нь энэ ууттайг өглөө ажилдаа явахдаа бэлгэнд аваад. Ажил дээрээ кофетойгоо талыг нь идчихсэн. Тарчихаад гэртээ ширээн дээрээ талыг нь гаргаад тавьсан чинь бага зулзага "хөөх би монголд идэж байсан, дуртай" гэж хэлснээ идсэнгүй.
Тэгэхээр нь би тэсэлгүй, за за хүү нь л идчихсэн байгаа биз? гээд хань ижилдээ хэлчихнэ дээ гэж бодонгуутаа өөрөө идчихсэн.
Бэлгэнд өгсөн элэг нэгтнүүддээ "яана аа, еэвэн өгсөн гэж битгий хэлээрэй" гэж аминчлан захив. Ха ха.
Хань ижилд минь өгсөн л дөө, уучлаарай, өөрсдөө идэх гэж байхад нь бүр хоёрыг аваад идчихсэнд. Хо хо.
Дараахан нь дахин нэг дугуй еэвэнг өөр хүнээс бэлгэнд аваад, нийтдээ гурван еэвэн идэв. Энэ удаад маш томоотой, хажуудахдаа эхэлж дээжээс нь өгсөн. Энэ дээжийг нь өгнө гэдэг бас их сонин тийм ээ?
Асар их хүндэтгэл л юм даа, эртний сургаалиар бол. Би ч энэ эртний сургаалийг ягштал баримталдаг уу? гэхээр бас үгүй...
Ойлгож уншиж чадаж байна уу? Нэг еэвэн идсэнээ юун ч дэлгэрэнгүй бөгөөд өнгөтөөр биччихэв дээ, тийм ээ? Гол нь байна аа, багадаа иддэг байсан зүйлээ хааяа нэг, хүний нутагт идэх чинь бас маш өөр мэдрэмж шүү гэж хэлэх гээд ээ.
Үүнийг гадаадад удсан хүмүүс л мэдрэх байх дөө. Одоо тэгээд наадмын хуушуур, хорхогоо санаад арааны шүлс асгардаг улирал буюу "гадаадын бид"-ний эмзэг үе эхэлж байна. Хэ хэ.
Борооны улирал дуусаасай, норох ч бас онцгүй байна шүү.
Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.
пээш, хэдэн еэвэн иддэг хүн бэ? бага зулзагыг яагаад хэлмэгдүүлээд байнаа
返信削除Хүүе, та сайн уу? Уртаашаа өргөөшөө 3хан л еэвэн шдээ. Эх орондоо жаргаж байна гэсэн үү дээ. Еэвэн зөндөөг идээрэй. хи хи. Зулзага яахав ээ? ээж нь идчихэд тэгээд л болно. ха ха
削除сайн сайн, буцаад нутагтаа ирсэн шдээ саяхан. Би хуурай идэх юманд муу шдээ хэхэ
削除