Таг болсон шалтгаан ойлгомжтой тийм үү?
Эх орондоо, ижий аав, элгэн садандаа оччихоод ирсэн. Сэрүүхэн сайхан байсан. Бороо хур ихтэй зун байлаа. Салхи нь цаанаа л нэг уужуу, сэнгэнэсэн шүү. Та нар мэдэрдэг л биз дээ?
Хотод дүрмийн дагуу түгжрээ, ус шалбааг ихтэй. Машины зогсоол, замын хөдөлгөөний дүрэм гэх мэт нь эмх замбараагүй. Засгийн газрын гар харалгүй, биднээс шалтгаалах зүйлс л санагдах...
За тэгээд бага багаар сонин сайхнаасаа зураг хөрөгтэй оруулна аа. Хорхойг нь хүргэсэн зураг их байж магад шүү. Харахаар л уур хүрээд, атаархал төрөөд байвал алгасаарай. Хэ хэ.
Бага зулзагатайгаа явсан, бусад томчууд гэрээ хараад, тус тусынхаа албанд шамдацгаан, халуунд урсанхан үлдсэн. Эгч бол сэрүүхэн сайхан газар, зулзагаа үлдээчихээд л "шоу"-дсан. Ха ха.
Суугуул нутагтаа буцаад ирсэн чинь халуун гэж юүхэв, өдөр бүр сауна л гэсэн үг. Ажилгүй бол дахиад хэд хоночихмоор...
Ажилдаа ирсэн чинь ажлууд намайгаа хүлээгээд л, амттан ч миний ходоодыг хүлээсээр угтсан. Хи хи.
Зураг дээрх шиг, бүр миний нэрэмжит хайрцаг нугалаад, дотор нь энэ мэтээр амттан хийжээ. Тэр амттанг нь тэр, энэ амттанг нь энэ хүн гээд л тайлагнасан. Би ганцыг ёс болгож идээд, бусдаар нь гэрийнхээ тавгийг дүүргэв.Манайх өнөөдөр зочинтой тул. Хо хо.
Гэснээс энэ хайрцгийг би ч гэсэн нугалаад, гэрийнхээ ширээн дээр байлгадаг. Ойр зуур хогоо хийж байгаад л хогийнхоо уут руу хаячихдаг. Их амар. Үргэлж гар хөлийнхөө үзүүрийг хөдөлгөж, ямар нэгэн юм хийж байдаг надад тун дажгүй. Нугалахад ч амархан.
Эх орондоо очоод, нэг тийм гэмийн мэдрэмж төрүүлээд байсан зүйл бол хогоо ангилахгүй хаях явдал байлаа. Өөрийн эрхгүй хогоо ангилж гүйгээд, эцсийн шатандаа нэгтгээд л хаячихна. Бүр нэг тийм сонин, харамссан, харамласан, гэмшсэн мэдрэмж төрөөд болдоггүй ээ...
Эмзэглэм, шүүмжлэм зүйл их байсан л даа. Бусдаар ч тэгээд ижий аавынхаа гэрт өглөө сэрэх мэдрэмж бол үнэн тансаг байсөөн. Зоослог бол жил бүр, давраад жилд 2 удаа очоод ирмээр...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿