Эх орондоо очсон хүн чинь идэхийг үзүүлж өгнө биз дээ?
Энд амталж чаддаггүй "монгол амт" гэсэн болгоныгоо л идэхийг зорьсон. Аав минь толгой шийр чанаж өгсөн, эхний өдөр. Жилийн ойн дээрээ шахуу идсэн амт үнэхээрийн тансаг байсан.
Энэ зурганд харагдаж буй бүхэн амттай гэж юүхэв. Зулзага иддэггүй ээ. Ам руу нь ганц цус хийчих гээд бараагүй.Гэснээс хотод өсч буй "жаахан" төрлүүд минь хүртэл иддэггүй юм билээ. Харамсмаар. Дурлаад байдаг тахианы мах, пиццанаас нь хэдэн зуун хувь илүү эрүүл гэдгийг ухаарахгүй байна өө.
Аав минь хэрчиж өгөөд л, би ам руугаа явуулаад л, дараа нь хуруугаа долоогоод л. Хи хи.
Өвөл ирвэл адууны умс чанаж өгөхгүй юу гээд л эвий минь.
Таваг нь япон. Надад нэг өвөө бэлэглээд, түүнийг нь би ижийдээ бэлэглээд. Нэлээд дээхнийх, өвөө нас өндөр болсон. Нэг очиж уузлана гээд, амждаггүй шүү. Сэрүү орохоор л явна даа...
Тагнай иддэг байсан охид их биз дээ? Дээл оёх хэмжээний уран болж чадаагүй ээ. Ер нь л паг даа. Оёдлын машин маань хань ижлийнх. Ха ха. Тэгэхээр их л худлаа хэлж биднийг юм идүүлдэг байжээ энэ томчууд.
Шүүрхий элэг. Нэлээд шүүрхий байсан ч идчихсэн. Төмрийн бэлдмэл гээд худалдааны нэмэлт ууж байснаас л дээр гэж бодоод. Би тиймэрхүү витамин, нэмэлт бэлдмэлүүдийг нэг их сонирхдоггүй юм. Тэгсэн ууж байх хэрэгтэй гэж сонсдог болчихлоо, ойрноос. Насных уу? Хо хо.
За гадаадад байдаг "өрөм"-нүүд минь арааны шүлсийг нь гоожуулсанд уучлаарай.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿