Эрдэнэт яваад, гостоод гэж хэллүү. Ха ха.
Маргааш нь дүүтэйгээ уулзах ёстой байсан юм. Орой нь гэрт нь айлчлаад, шартсан хүн чинь яахав шөл хийлгэж уугаад. Шартахад уудаг, халуун ногоотой солонгос шөл. Хөлс гараад, шар ч тайлагдаад.
Дараагаар нь улаан дарс шимсэн шиг. Бүтэхгүй гар гэж бодож байна уу та нар. Хи хи.
Одоо ингээд зурагнуудаа харж байхад зугаатай, хөгжилтэй яваад иржээ. Зураг болгон дурсгалтай.Магадгүй та нар, ядаргаатай юм, тувт идсэн уусан хоол ундны зураг гэж бодож байгаа байх.
Гэхдээ байна аа, наддаан бол бөөн дурсамж, сүүлд уншихад ч тээр жил тэгээд явж билээ, тэгж дүүгийндээ айлчлаад, дайлуулаад, цайлуулаад хонож билээ гэж бодно шүү дээ. Тийм үү? Хо хо. Солонгос хоолны газарт захиалж уусан тойгны шөл. Ядаргаанд сайн гээд захиалж өгсөн.
Японд олсон ядаргаагаа эх орондоо тайлчихаад ирсэн шүү. Хэ хэ. Гоё амттай юм билээ? Ядаргаанд сайн гэсэн болохоор сүсэглэн байж идсэн. Эерэг хандлага.
Аливаа хүнсийг хор болно гэж бодож идвэл хор л болно. Хишиг рашаан болно гэвэл хишиг рашаан л болно. Тийм үү?
Явахын урд өдөр ёс болгож аавындаа хоноход ижий минь борцтой шөл хийж өгсөн. Аав минь гүзээний салаад хийх гээд гүзээ чаначихаад хүлээсэн.
Явахын урд өдөр ёс болгож аавындаа хоноход ижий минь борцтой шөл хийж өгсөн. Аав минь гүзээний салаад хийх гээд гүзээ чаначихаад хүлээсэн.
Би элдэв амтлагч холилгүй борцтой шөлөндөө хийж байгаад л идсэн. Хачин сайхан амттай байсан.
Насны намар хаяанд ирсэн тул шөлтэй хоол гэдэг болж мэдэхээр юм билээ. Настан буурлууд лавшаа гээд байдгийн учрыг ухаарах ч тун удахгүй юм шиг байна шүү. Хэ хэ.
Ядаргаагаа тайлсан хүн ид эрч хүчтэй, хувь хувьсгалын ажлаа амжуулж л байна. Барагдахгүй янзтай шүү, энэ ажлууд...
Зээ, ингээд ер нь идэж уусан бичвэрүүд минь өндөрлөх тийшээ хандсан байх аа. Чилээсэнд уучлал хүсье.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿