Зээ бага зулзага монгол явж ирэхдээ ийм өмсгөлтэй ирсэн. Монголд онгоцноос буухдаа аавынхаа монгол малгайг өмсөөд л чухам монгол хүн газардсан юм. Тэр малгайг гэхдээ дахиж өмсөөгүй ээ. Маллаж явах гэж ээжид бол үнэн төвөгтэй байсан шүү.
Аан өвөөтэйгөө золгохдоо нэг өмссөн юм байна, Цонжин Болдогт. Тэгээд л бусад өдрүүдэд өмсөөгүй, машинд юм хуманд дарагдаж хэв нь алдагдчих гээд үнэн ядаргаа байсан шүү.
Угтаа гэрийн эзний малгайг бол асар их хүндэтгэж дээдлэх ёстой тийм ээ? Би чинь тиймэрхүү ёс заншил муу мэднэ, заримдаа ёс алдана. Гэхдээ сэтгэлдээ бол дээдэлдэг шүү. Ккк.
За юу бичиж байлаа?
Харьж ирэхдээ тэр чигээрээ хүн аалз болоод хувирчихсан. Бэлгэнд авсан өдрөө хэд тайлж хэд өмссөн юм бүү мэд. Эмээ нь тоолоод, сүүлдээ тоогоо алдсан. Аргагүй шүү дээ, нелонон материалтай болохоор дорхноо л халууцна. Тэгээд л тайлна.
Тэгснээ хорхой нь хүрээд, дахиад л өмсөнө. Одоо ч гэртээ нэг өмсөж, нэг тайлж тоглож байна. Хайр хүрээд байгаа, удахгүй л дуугаа хураасан том агаа болно доо гэж бодохоор өөрийн эрхгүй эрхлүүлээд л...
Яг л энэ чигээр нь хэдэн жил байлгамаар ч юм шиг. Хи хи.
Хамгийн гол нь орчин их нөлөөлж байна тийм үү? Өө тийм, онгоцонд 00 орох гээд л явж байсан чинь замд өөрөөс нь хоёр нас нарангийн л дүү байх, нэг хөөрхөн жаал бас яг ийм хувцас өмсчихсөн сууж таараад.
Зулзагын нүд гялалзаад л явчихсан. Ам л нээвэл хүн аалзны хувцас яриад, тэгээд дүү минь авч өгсөн. Бэрийг минь "ээж" гээд дуудчихна, монгол дахь ээж нь авч өгөөд. Хэ хэ.
Орчин гэсэн дээ, тэр нь зах, дэлгүүрээр дүүрэн эрээн мяраан тоглоом, хувцас. Яг аваад өгчих гэхээр бас яг энэ гээд авчих зүйл олдоггүй ээ, надад. Угаасаа ч би жаахан "нарийн" талдааг ч хэлэх үү? Ха ха.
Би өөрөө хэзээ ч үүнийг авч өгөхгүй ээ. Бэр минь л ганц ирэхэд н ь гээд эрхлүүлсэн. Дүү минь бүр нугасгүй, нэг л удаа жаахан ширүүн дуугарсан гэсэн. Тэр нь намайг дагаж орилоод, машины хаалга онгойлгох гээд байхаар нь боль гэж чангахан дуугараад, өнөөх нь гайхсан гэсэн. Хо хо.
Би л ганцаараа монголд жаргаагүй ээ, зулзага ч өөрийн хэмжээнд жаргасан байх аа. Ха ха. Хүмүүс эрхлүүлээд л, бэлэг өгөөд л, зайрмаг авч өгөөд л...
Ирэх жил дахиад явна л гэсэн хүн байна. Ижий аав нь мөнгөө л цуглуулна даа. Гэснээс одооноос бүсээ чангална даа, олон олон арга хэмжээтэй бид. Цаг тухай бүрт нь бичээд явахыг хичээнэ ээ.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿