Талд нь хүрсэн шүү. Унших тусам л аймар санагдаад байх юм. Нуруугаар хүйт оргино гэдэг билүү?
Хайрын яам билүү? Бас л зэвүүн яам юм аа. Залуусыг дурлалцахыг хориглоно. Бэлгийн харьцаанд орохыг эсэргүүцнэ. Гэхдээ "Нам"ын зарим нэг нөхөд тусгай эрхтэй шиг байна лээ шүү.
"Намын тулган хүлээлгэж буй худал хуурмаг бүрийг хүн болгон хүлээн зөвшөөрөх юм бол, бүх баримт бичгийг худал хуурмаг домгоор дүүргээд, дахин давтаад байх юм бол эдгээр нь түүхэнд үнэн болж үлдэхээс өөр яах юм?".
"Хэн өнгөрснийг гартаа авна, тэр ирээдүйг ч атгана. Хэн өнөөдрийг гартаа авна, тэр өнгөрснийг бас атгана" гэсэн Намын лоозон бий.
Зэвүүн лоозон байна уу? Миний багадаа үздэг байсан түүхийн хичээлийн тэн хагас нь худал зохиомол, домог шахуу зүйл их байсан гэж эдүгээ яригдаад байгаатай агаар нэг байгаа биз? Нэг намын дарангуйлал ийм л айхтар байх нь...
Зохиолын гол баатар болох Смит нь Таймс сонины алдааг засаж залруулах. Энэ ажил нь бас л зэвүүн ээ. Том ахын хэлсэн зүйлийг хэлээгүй болгож өөрчилнө, хэлээгүйг нь хэлсэн болгож залруулна гэх мэт.
Бүр хуучны, хэдэн жилийн өмнөх дугаарыг ч өөрчилж болно, Нам эсвэл Том ах хүсвэл...
Жишээ нь "...Элбэгийн яам 4 дүгээр сард 145 сая хос гутал үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөө гаргажээ. Хэрэг дээрээ 62 сая гутал үйлдвэрлэсэн хэмээн мэдээлнэ. Смит төлөвлөгөөт зорилт 57 сая гутал байсан мэтээр засварлана, төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байдлаар харагдуулах ёстой шүү дээ..."
Энэ хэсгийг уншсан чинь биднийг багад 5 жилийн төлөвлөгөө гэж ирээд л их ярьдаг, бичдэг байсан нь цаагуураа энэ номд гардаг шиг байсан болов уу? гэж өөрийн эрхгүй бодогдоно.
"Жинхэнэ итгэж үнэмшсэн хүн сэтгэхгүй гэсэн үг, тийм шаардлага байхгүй болох юм. Жинхэнэ итгэл үнэмшил бол ухаарал сэхээрэлгүй байдал мөн".Үнэн үг санагдаад, зарим нэг зүйлд эргэлзэж, юу билээ? гэж бодож үзэх ёстой гэж хаа нэгтээгээс уншсантай минь таараад.
"Тэд ухаараагүй цагт хэзээ ч босохгүй, харин босохгүй бол хэзээ ч ухаарахгүй".
"Өнгөрснийг баллуурдсан, баллуурдсанаа мартсан, худал хуурмагууд үнэн болж хувирсан".
"Намын туйлын зорилго нь аварга, агуу, сүртэй: Ган, бетоны үйлдвэрлэл, асар том машин, хөнөөлт зэвсэг, адил сэтгэдэг, ижил лоозон хашхирдаг, цуцалтгүй ажилладаг, мохошгүй тэмцдэг, ёсолдог, мөрддөг, нэг эгнээгээр алхсан, нэг ижил нүүр царайтай гурван зуун сая хүн".
Гэх мэтчилэн намтай холбоотой зүвүүн зэвүүн хэсгүүд их гарна. Болдог бол бүгдийг нь л түүгээд биччихмээр байдаг.
Смит Жулия хүүхэнтэй болзоод, учир ургуулна аа. Болзох гээд явж байгаа нь, болзсон газар нь, болзоот газраа хүрэх зам нь, болзоот хүүхний зан авир, өөрийх нь гаргаж буй зан, үйлдэл зэргийг уншаад, одоо ч иймэрхүү улс оршдог гэж бодогдоод.
Бидний сайн мэдэх Хойд Солонгос. Хойд Солонгосоосоо оргосон хүмүүсийн ном, тэмдэглэл зэргийг уншихад энд бичигдсэн шиг үйл явдлууд гараад байдаг юм. Чанга ярьж болохгүй, олны нүдэнд ил болзож болохгүй...
Болзоот бүсгүй нь нийгмийн идэвхи маш сайтай. Элдэв лекц, жагсаал цуглаан, бэлгийн харилцаанд орохын эсрэг залуусын холбооны ном тараах гээд л. Харин далдуур бол эсрэг үйлдлүүд үйлдэнэ.
Одоогийн манай зарим нэг лам нар шиг. Ха ха. Наанаа маш уран чамин үгтэй, нүгэл үйлдэж болохгүй бла бла. Цаагуураа тамд очих дайны нүгэл үйлддэг шиг...
Өө тийм үзэн ядах долоо хоног, үзэх ядалтын хоёр минут гээд л сонин сонин зүйл их уншина шүү. Хэ хэ.
Соц нийгмийнхэн хөрөнгөтний нийгмээ үзэж ядаж ярьж, ухуулдаг шиг. Угтаа төрийн дайсан. Гэхдээ теледэлгэцээр өдөр бүр ухуулах учир "ардын дайсан" болоод хувирчихаж байгаа юм. Нэр нь хэн билээ? Голдштейн.
Үлдсэн тал хэсгээ уншаад дахин нэг төгсгөл бичихийг хичээнэ ээ. Хэдийгээр талдаа орсон ч шантрах үе гарна. Тэр үед нь жижиг нимгэн ном гаргаж ирж уншина.
Ямартай ч уншиж дуусгана, би чадна аа, нар мандана аа. Хэ хэ.
Ойрд япон хэлээр ном уншсангүй шүү. Мартчих вий дээ. Хи хи.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿