2024年10月16日水曜日

Энэ жилийн бүтээлүүд

Минийх биш шүү. Хэсэг бүлгээрээ цуглаад хууч хөөрөнгөө амьд цэцгийн урлагийг сонирхдог настай эмэгтэйчүүдийн бүтээл. 

Өдөр бүр биш, 7 хоногт нэг өдөр л хичээллээд байх шиг байгаа юм.  

Үндэсний урлагаа сонирхдог хүмүүс нь цаанаасаа  л үндэснийхээ хувцсыг өмсмөөр болдог юм уу? Бүү мэд. Кимоно өмссөн намбалаг эмээ нар их таарна, тэр өдөр нь. 


Жилдээ нэг хамтарч бүтээлээрээ үзэсгэлэн гаргаад, ингэж олон нийтэд үзүүлнэ. Тухайн байгууллагаар үйлчлүүлж орсон гарсан хүмүүс үзэж сонирхоно. Цэцэг мэддэг нэгэн нь саатархан сонирхоод, хоорондоо ярилцаад, энэ цэцгийг ингэж оруулж өгсөн нь гоёмсог болж гэх мэтээр ярилцдаг юм билээ. 

Би ч гялс зураг аваад, инстаграммдаа, нүүрномдоо оруулж лайк цуглуулах санаатай ч тэр бүр хүмүүс эрхий хуруу болон зүрхээ харамлачихна аа. Тийм их завгүй байна гэж бодохгүй л байгаа. Зүгээр л тухайн хүний харамч зан юм даа. Ха ха. Хүн гоё сэтгэл гийгүүлсэн, урлагийн бүтээлийн зураг оруулаад байхад. 

Хэрүүл болон хувийн чанартай зүйлсийг маш ихээрээ орж үзэцгээдэг юм байж. Хэ хэ. 

За за наргиа шүү. Гэдэн нь хөдөлчихөв дөө. 

Тэртэй тэргүй харамгүй эрхий хуруу, зүрхээ хайрладаг үнэнч хэдэн нөхөд минь бий. Та нар шүү. Та нарын дараа би шүү. Бүгдээрээ хүмүүсийн лайкаар дутахгүйгээр гялалзана шүү. Ха ха. 

Би ч цэцгийг тансаг, гоё, сайхан, үзэсгэлэнтэй л гэж харна уу гэхээс, энэ навчтайгаа, ургамалтайгаа ингэж зохицоод улам өнгө орж гэж хэлж мэдэхгүй. Ямартай ч энэ зураг дээрх тэр далийж орж ирсэн иш мөчир тухайн өнгө өнгийн цэцгээ тодотгож, тодруулж өгч буй нь илт, тийм үү?

Энэ удаад нэр усыг нь хайж, судалсангүй ээ. Жаахан цаг зав багатай байлаа. Одоо ч зав муутай л байна л даа. 

Блогооо бичихгүй бол нэг л тайвширч өгөхгүй, мөн олон жил бичсэн дадал учраас бичих юмсан гээд сэтгэл санаа тогтож өгөхгүй болохоор нь зүгээр суухаар гээд цэцэгнийхээ зургийг оруулж буй нь энэ юм шүү. 

Сэрүү унаад, сайхан л байна. Элдэв сэрүүцүүлэгч, сэнс гэх мэтийг ашиглахгүйгээр амьсгална, оршино гэдэг ээ дээ мөн их аз жаргал юм байна шүү. 

Мөн цахилгаан тог, усанд ч хэмнэлттэй юм. 10 сард жаахан ч гэсэн бага төлбөр гарах нь өөрийн эрхгүй таатай байна өө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿