Нэг хэсэг би үмэшю буюу ногоон чавганы дарсанд орсон юм. Тэгээд сүүлийн хэдэн жил сахараа танах зорилготойгоор нэг их уухгүй байгаа юм.
Харин манайд айлчлан ирсэн зочиддоо өөрсдийн дарсан чавганы дарсаа өгнө. Шахна. Хэ хэ.
Найзууд, айлчин гийчид минь их дуртай байдаг. Зарим нь бүр ордог юм, энэ дарсанд. Амтанд нь орчихдог гэсэн үг.Энэ дээрх зургийг нэг өвөөгийнд уугаад. 5 жилийн өмнө дарсан гэнэ шүү. 80 гарчихсан хүн. Эхнэр нь асрамжийн газар байдаг. Ганцаараа амьдардаг гэхэд гэр орон нь манайхаас ч цэвэрхэн, цэмцгэр. Хэ хэ.
Энэ ногоон шилтэй нь эрчүүдийн ундаа. Би уугаагүй. Цаад шилтэй нь тэр 5 жилийн өмнө дарсан ногоон чавганы дарс нь. Амттай байсан тул хоёр халбагыг уув, би.
Энэ ногоон шилтэй нь эрчүүдийн ундаа. Би уугаагүй. Цаад шилтэй нь тэр 5 жилийн өмнө дарсан ногоон чавганы дарс нь. Амттай байсан тул хоёр халбагыг уув, би.
Байнга биш ч хааяа зүгээр гэж бодон шимсэн. Гэхдээ миний энэ "хааяа" маань хааяа биш өдөр бүр юм биш үү? л гэдэг юм, нөхдүүд. Хи хи. Энэ 9 сард найзууд дээрээ очихдоо хамтдаа тоглож, ууж наргисан үеийнх. Энэ арай өөр дарс. Худалдааных. Гэхдээ амт зөөлөн, их дажгүй.
Тэр тоглоом их сонирхолтой байсан. Дараа тайлбарлаж зураг хөрөг оруулна аа. Худалдаж авах уу? Болих уу? гээд л эргэлзээстэй.
Гэснээс бидний дарсан ногоон чавганы дарс дууссан. Ирэх зун олон олон шилээр нь дарна даа. Зарим нэг найзууд захиалга өгөөд байгааг ч хэлэх үү? Хэ хэ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿