Атаархдаг зүйлийн нэг мэдээж зам тээвэр. Зорьсон газраа хурдан очих юм, машин минь замны муугаас болоод эвдрээд байхгүй юм.
Мөн цагийн хуваарьтай явдаг унаанууд. Агаарын, газар дээрх, газар дорх гээд л. Налгар өдөр машинаараа зугаалахад замд нүд хужирласан зүйлсийн ганц нэг зүйлийн зургийг оруулав.
Хурдны замын яг хажууд алсыг харагчтай цэцэрлэгт хүрээлэн, нэг бол паарк байх нь энгийн л үзэгдэл.Зун төрөлх хотдоо хүний өөрийн хэдэн зулзагыг дагуулаад паарк орсон. Зун цаг болохоор хүүхдийн дуу шаагиад, сайхан л байсан л даа. Бүхэл бүтэн улс байж уртаашаа өргөөшөө ганцхан л паарктай гэж бодохоор...
Агаарын дүүжин зам. Энэ зогсоол нь гаднаасаа нэг ингэж харагдана. За тэгээд хүн ам нь манайхаас хэд дахин, тум түжигнэж, бум бужигнасан хот ч гэсэн ногоон байгууламж байдаг нь атаархууштай...
Агаарын дүүжин зам. Энэ зогсоол нь гаднаасаа нэг ингэж харагдана. За тэгээд хүн ам нь манайхаас хэд дахин, тум түжигнэж, бум бужигнасан хот ч гэсэн ногоон байгууламж байдаг нь атаархууштай...
Тайраад, хяргаад хаячихгүй юм өө. Хот төлөвлөлт гэж л энийг хэлэх байх гэж боддог доо.
Манай дарга цэрэг нар уг нь хөгжингүй оронд очиж туршлага судлаад л байдаг тийм ээ? Авахыг нь аваад хэрэгжүүлэх хэрэгтэй л санагддаг. 100 хувь дуурайх албагүй ч, угаасаа боломжгүй зүйл.
Агаарын дүүжин замын буудлын орж гарах хаалга. Унаа нь өөрөө орж гарна. Зорчигч мэдээж шат, урсдаг шат, цахилгаан шатаар дээш доош бууна.
Осака хот явахдаа хэд хэдэн удаа сууж байсан. Хөдөө газрын хүн юм болохоор бага зэрэг төөрөх гээд байдгийг эс тооцвол.

мөн агаар дээр яваад байна гэдэг утгаараа үе үе гэдэс дотор сонин болж байсан шиг санаад байна. Яагаав дээ, савлуур дээр савлахаар хааяа гэдэг нэг тийм сонин оргидог доо, яг тэрэн шиг мэдрэмж.
Суугуул нутагт минь энэ агаарын дүүжин унаа байхгүй ээ. Хи хи. Сайхан уул ус, рашаан бол бий бий.
Төрөлх хот минь нэг сайхан цэгцрээсэй. Хүмүүс биднийх нь сэтгэлгээ, мэдрэмж, ёс зүй өндөр зэрэгт хүрээсэй...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿