2024年11月11日月曜日

Амтат төмс

Явсан газрынхаа сонин сайхнаас бичих гээд өө. Өнөөх л Гифү мужийн Сэки гэдэг хот. Шинэ газар явахаар үзэж харах юм ч шинэлэг байх нь мэдээжийн хэрэг тийм үү? 

Бидний дуртай амтат төмсийг "чипс" болгож шарж зардаг юм байна. Харангуутаа шууд л худалдаж авна биз дээ?

Баярын үеэрх лангуу. Гадаа болсон баяр. Би чинь ихэвчлэн бөөрөнхий чигээр нь нимгэн хэрчээд хайруулан тавганд шардаг юм. 

Тэгсэн явсан газрынхан ингэж гонзгойгоор нь маш нимгэхэн хэрчээд, тосонд шардаг юм байна. Аманд шажигнаад, гоё юм билээ.

Ингэж нимгэн хэрчинэ гэдэг ньөөрөө их ур чадвар шаардах байх өө. Аргагүй л хутга үйлдвэрлэлтээрээ алдартай хот гэдэг утгаараа жимс ногоог хэрчсэн байгаа нь хүртэл чадварлаг санагдав. 

Энэ хутганы тухай би тусад бичнэ гээд л толгойдоо бодоод, төсөөлөөд яваа. Нэг их удаахгүйг хичээнэ ээ.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿