12 сарынхаа төлөвлөгөөт номыг уншчихсан хүн чинь хачин их завтай байна биз дээ? Бүр 7 хоногийн өмнө уншаад дуусчихсан. Тэмдэглэлээ ч биччихсэн.
Хийцгүйрэх дургүй хүн чинь номын сангаасаа нимгэн номноосоо түүж буулгаад, "Наймдугаар сард уулзъя" номыг нэг өдөрт уншчихлаа. Огт босолгүй, зулзагуудынхаа болон хань ижлийнхээ дунд эргэлдээгүй бол хагас өдөрт л унших байсан байх. 12 сарын 21-ний хагас сайнд уншсан. Хэ хэ.
Өнөөдөр бүтэн сайн. Гэрийнхээ ангарагаас ирсэн хоёр гишүүнээ түр гадагш нь гаргачихаад номоо дэлгэн, хажуугаар нь түр завсарлангаа үүнийг бичиж сууна. Ангарагаас ирсэн жижигхэн гишүүн маань намайг суунгуут л ноолоод, хоёр хөөрхөн жижиг гар нь энгэр лүү, "мээмээгээ" бариад ном уншуулахгүй юм.
Тэгсэн ч би амжуулаад л байдаг сүрхий бүсгүй шүү. Ха ха.
Оршил нэг иймэрхүү.
Номын тухайд бол илүүц биз?
Хайр. Хайр. Хайр. Улиг ч юм шиг, романтик ч юм шиг, уярам ч юм шиг, дүрэлзэм гал халуун ч юм шиг. Мөнхийн сэдэв. Мөнхийн учраас бидэнд шинэлэг бөгөөд орхиж болохгүй "УРЛАГ".
Урлаг учраас үе үе таашгүй, ойлгомжгүй, эзэмшихэд бэрх.
Урлаг учраас таахыг оролдох, ойлгохыг оролдох, эзэмшихийг оролдох хэрэгтэй, хичээх хэрэгтэй зүйл.
Бидний хамгаас их хүсдэг зүйл, гэм нь бид түүнийгээ барагтаа судалдаггүй. Ялангуяа монголчууд бид дуу хуурандаа их л цэцэн цэлмэг үгээр, уянгын халилтай оруулдаг...
"Хэрэв хүн хайрлахдаа идэвхгүй байвал хайрласан хайр бүтэлгүйтнэ..."
"...Хайрын тухай элдэв дуу хөгжим зуу зуугаар нь сонсдог. тийм атлаа хайрлаж сурахын тулд хүн өөрөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж бодох нь харин тун ч ховор."
"Ихэнх хүмүүсийн хувд хайрын асуудал нэн түрүүнд өөрийгөө хайрлуулах асуудал байдаг болохоос "хайрлах" болон "хайрлаж чадах" тухай асуудал биш аж."
"Хайрлахад суралцах шаардлагагүй хэмээн эндүүрэлд хөтөлдөг гурав дахь алдаа гэвэл анхлан "дурлахыг" хайрласан хэвээр байх буюу тогтвортой "хайрлах" төлөвөөс ялгаж салгаж чаддаггүй явдал."
Гэх мэтчилэн уншив. Уран зохиолын ном биш тул 5 хоног зарцуулав. Философийн ном тул ойлгомжгүй зүйл ч тааралдав. Мэдэхгүй үг хэллэг ч их байв.
Молор-Эрдэнэ философич хянан тохиолдуулсан гээд бодохоор арга ч үгүй биз? Хэ хэ. Би бол зарим нэг ярьсан хэлснийг нь тоогоод байдаг вм өө. Хүмүүс л "тоодоггүй" болохоос.
Үргэлжлэл болгож ганц нэг таалагдсан зүйлсээ бичнэ ээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿