Монголоороо амьсгална аа, заримдаа ч. Том жижиггүй. Сүүлийн үед цэцэрлэгт ч бас монгол моодонд орж байх шиг байна. Ганц нэг мэндчилгээний үг, тоо зааж өгөөд, ангийнхандаа.
Эрхлэгч багш нь асуугаад би ч уухайн тас хэвлээд авч очсон. Саяхнаас зааж өгсөн сурагтай.
Энэ далбааг ангийнх нь охин зурсан гэсэн. Энэ охинтойгоо том болоод гэрлэх юм гэсэн. Даанч бага сургууль нь өөр өөр. Таарч суух болов уу даа. Хэлж мэдэхгүй л байна шүү. Ха ха.Дуртай өнгийг нь асуугаад цэнхэр гэсэн чинь далбааг тойруулж будаж өгсөн гэнэ. Уг охин ч миний хөөрхөн зулзагат талтай шиг байна тийм үү? Хи хи.
Хөөрхөн, чадварлаг зурсан байна уу? Надаас илүү л зурсан байна шүү.
Номын сангаас ийм нэг ном олж ирэв. Монгол зураачийн бүтээл. Үе үе номыг нь танилцуулдаг даа. Шинэ ном гарсан байна. Шинэ ч гэж дээ, дээхэн л гарсан байх. Би олж таарах цаг нь сая л таарлаа.
Номын сангаас ийм нэг ном олж ирэв. Монгол зураачийн бүтээл. Үе үе номыг нь танилцуулдаг даа. Шинэ ном гарсан байна. Шинэ ч гэж дээ, дээхэн л гарсан байх. Би олж таарах цаг нь сая л таарлаа.
Казак үндэстний шонхор сургаж анд сургадаг тухай. Агуулга нь хөөрхөн. Ямар ч байсан монголд нэг ийм үндэстэн байдаг, тэдний аж ахуй, амьдралын тухай мэдэж авлаа, зулзагатайгаа хамт.
Гэх мэтчилэн эх орноо үр үндэснүүддээ заах гэж, ойлгуулах гэж оролдох л юм. Сүрхий ээж нар шиг эх хэлээр нь яриулж, уншуулж чадахгүй байна л даа. Хичээх л юм, уг нь.
Гэрээр дүүрэн л монгол үсэг, тоо, ном гээд л хөглөрч байна. Түүнийхээ ашиг тусыг нь эдлэж чадахгүй, зүгээр л нэг хөглөрүүлээд байна даа гэж өөртөө хэлээд л байгаа. Яахав энд тэнд эх орноо сурталчлахад хэрэг болдог л юм.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿