2025年1月25日土曜日

Бэлэг

Ойрд эргэн тойрныхоо хүмүүсээс бэлэг аваад л. Бэлэгнүүд минь хүртэл "Олон улсын пролитар нар нэгдэгтүн" гэдэг шиг гадаад улсынх их байна аа. 

Мартахгүйн тулд зураг оруулж байна өө. Сонирхолгүй бол алгасаарай. Миний зарим нэг бичвэрүүд зөвхөн өөрт минь зориулагдсан байдаг тийм ээ. Үүнийг бичээд хэрэг байна уу? Аваа л биз? Өгөө л биз? гэж боддог уу? Хэ хэ. 
Яг аль улсынх байсныг нь мэдсэнгүй. Вьетнам байх.
Гэхдээ байнга л бичдэг дээ, олон жилийн дараа эргээд уншихад их сонин содон, эргэн дурсахад сайхан, нэг ёсондоо түүх болж үлддэг юм билээ шүү. Олон жил бичиж байгаа хүний хувьд хэлж байна. 
Хятад үмэ жимс буюу ногоон чавга.
Тун дажгүй амттай юм билээ. Уралдаад идсэн. Хэ хэ. Халуун дулаан орны иймэрхүү хатаасан жимснүүд гоё тийм ээ. Японд жимс ерөнхийдөө нэлээд үнэтэй талдаа шүү. Хатаасан жимс бол бүр ч. Хааяа л нэг хорхойгоо дарах санаатай авч иддэг. 
Хятад бурам. 
Бурманд нэг их дуртай биш л дээ. Гэрийн ганц нэг гишүүд идсэн. Манайхан сүүлийн үед их бурам гэж ярьдаг болсон байна лээ тийм ээ? Яг юунд сайныг нь мэдсэнгүй, тэгж байгаад нэг уншиж судлая даа. 

Бурамтай еэвэнд бол дуртай. Багадаа бол цагаан сарын бурамтай еэвэнг ганцаараа шахуу л иддэг байлаа. 
Япон амттан.
Сүүлийн үед иймэрхүү амттанаас зугтдаг болсон. Идэхгүй гэрийнхэн иднэ. Ажлын газрын маань нэг дарга надад бүр тусгайлан авчирч өгсөн. Учир нь би заримдаа эн нарын авчирсан япон амттанг нь иддэггүй юм. Идэж чадахгүй гээд. Тэгээд л иддэгээр нь иймэрхүү европ жороор хийгдсэн амттан өгсөн.
Фүкок-с ирсэн боргол.
Амт нь зөөлөндүү, бас бусад юмны хольцтой. Дээрээс нь сүү хийгээд уухад аятайхан санагдсан. Хааяа ууж байна аа. Юуны билээ үнэртэй. Хоолойн дээр гарч ирчихээд байгаа хэрнээ яг амнаас гардаггүй ээ, тэр үнэрнийх нь нэр. 

Англиар орцыг нь бичсэн байсан л даа. Жижигхэн бичсэн, тэрийг унших гэж нүдээ өвтгөөд яахав гээд больчихлоо. Бэлэглэсэн хүн маань хэлж байсан л даа, мартчихаж. 
Цай.
Ууж үзээгүй л байна. Гэрийнхэн нэг их цай уухгүй, ихэвчлэн ус уудаг. Хань ижил сүүтэй цай, хярам ууна. Би өөрөө боргол, ус гэх мэт ууна. Зулзагууд ус л ууна. Цай өгөхөөр уухгүй юм. Зүгээр байгаа? 

Багаас нь тувт ус өгсөөр байгаад хар уснаас өөр зүйл уухаа больчихсон. Гэхдээ ус чандмань эрдэнэ тийм ээ? Хар ус биш. Хэ хэ. 

Гэснээс ойрд миний ухаан санаа шал өөр зүгт яваа шүү. Хаана гэдэг нь нууц. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿