Аль 1 сараас л цанын бааз явцгаах юмсан, энэ зулзагуудыг цас мөстэй нөхөрлүүлэх юмсан гэж ярьсан, хань ижил. Дунд нь халуураад, бүлээрээд, ээж аавынх нь цаг нар таарахгүй л яваад байв.
Өнгөрдөг хагас сайнд явж хорхойгоо дарав. Найзууд гурван талаасаа цуглаад, гулгацгаав.
Би ч гулгаагүй ээ, зулзагатайгаа чаргаар л гулгав. Эхэндээ чаргаар хамтдаа гулгав. Тэгсэн чинь бас л айхтар хурдтай гулгаад, сүүлдээ айх ч шиг.
Тэр дээр урт гонзгой хар зам нь урсдаг зам. Их дажгүй. Дээшээ алхаж хөлс баасаа гоожуулахгүй. Гэснээс хөлс баас байхдаа ч яахав дээ, тийм ээ? Ха ха. Бичсэнийхээ дараагаар тэгж бодов.
Сүүлдээ өөрийг нь явуулж хэд хэд гулгуулсан. Хөөрхөн ганцаараа гулгаад л ирнэ билээ. Биеийг нь даалгаж буй нь тэр өлгөө. Хэ хэ.
Нэг инээдтэй юм болсон нь хань ижил бууж ирдэггүй ээ. Бааз хаагаад, хүмүүс тараад, хүнгүй. Би найзтайгаа хүлээгээд зогсоод л байлаа. Ажилтан нь хүрч ирээд, яасан хэдэн хүн бууж ирээгүй вэ? гэж байна.
Ганц хүнээ л гэлээ. Бууж ирдэггүй ээ. Сүүлд ажилтнууд санаа зовсон бололтой, энэ зурган дээрх чаргаа унаад л дээшээ өгслөө шүү. Учир нь лифт зогссон байсан юм.
Утсаа авч байна аа, яасан бэ? гэсэн чинь учиргүй хөхрөөд урдаас. Ямартай ч үхчихээгүй л юм байна гэж бодов, тэрхэн агшинд. Ха ха.
Төөрөөд буруу зам руу уруудаад, одоо алхаж дээшээ өгсөн байна гэж авдаг байгаа. Манай том залуу угийн жаахан онгироодуу, найз нөхдөө харвал хөөрчихдөг хүн. Ха ха.
Үдийн хоол. Бэлэн гоймон, зэрлэг гахайн шарсан мах сонгинотой хуураад авч явав. Усаа очоод газаар ажилладаг плитка дээр буцалгав.
Энэ хоолныхоо савыг ороосон байгаа даавууг "фүрошики" гэнэ. Монголоор баадан даавуу. Энэхүү баадагнах нь энд бүхэл бүтэн нэгэн соёл бий. Би дуртай. Гэхдээ зөвхөн хаа нэгтээ ингэж орж гарахдаа авч явдаг хоолоо л баадагнадаг.
Угтаа их олон зүйлийг баадагнаж харагддаг. Суралцаад ганц нэг зүйлээ баадагнаж сурна гэж бодоод л явдаг юм. Амждаггүй ээ. Хи хи.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿