Хан Ган зохиолчийн ээлжит нэгэн ном. Монгол хэлээр одоогоор орчуулагдсан нь энэ хоёр ном шиг байна лээ. Бусад зохиол бүтээлээс нь орчуулагдаад явна гэдэгт итгэлтэй байна өө.
2 дугаар сарынхаа төлөвлөгөөт номыг эхлүүлэхээс өмнө уншиж дуусгав. "Цагаан хоолтон"-г уншиж дуусгаад, шууд маш зоримогоор номын тавиур дээрээс авч эхлүүлэв.
2 сард гуравхан ном л унших юм шиг байна өө. Хувь хувьсгалын ажил их байна өө. Сэтгэл санаа ч тайван бус байна.
Ий, яасан ч хэцүү агуулгатай ном бэ? Энэ солонгос ард түмэн засгийнхаа эсрэг, ерөнхийлөгчийнхөө эсрэг маш олноороо, маш зоримог, маш шийдэмгийгээр босоод, жагсаад байдгийн учрыг ойлгох шиг.
Бүр эртнээсээ л тийм байж. Энгийн ард иргэд, жаахан хүүхдүүд, оюутан залуус, эмэгтэйчүүд гээд олноороо үхсэн түүх. Цар тахал гараад, өвчин тусаад, байгалийн гамшигт үрэгдсэн бус хүн хүнийхээ гарт маш зэрлэг бүдүүлгээр, харгисаар алуулсан. Буудуулсан. Зовсон бас шаналсан...
Түүхийн хамгийн аймшгийн, арилгаж болохооргүй цаг үе. Тийм ч болохоор солонгос үндэстэн ямар нэгэн буруу үйлдэл гаргасан засгийнхаа эрхэнд өштэй юм шиг ханддаг нь арга ч үгүй мэт.
Эрх баригчдыг эсэргүүцсэн бослого гаргасан залуусыг үй олноор нь устгасан тэр цаг үеийн ээж аавууд, хань ижлүүд, үр хүүдүүд, ах дүү нарт ямар их шаналантай байсан бол?
Өөр дээрээ тусгаад бодсон чинь эрх бяцхан хүүгээ саначихсан. Мөн цэцэг шиг хөөрхөн охидоо хайрлав, өрөвдөв.
1980 оны 5 дугаар сард 9 хоног үргэлжилсэн бослого. 5 дугаар сарын 18-ны өдөр. Түүхэн дэх хар өдөр. Өмнөд Солонгос Кванжү хот.
Нэгэн үйл явдлын тухай 7 хүний түүх, төсөөлөл, мэдрэмж, шаналан, сэтгэлийн шарх мэдрэмжийг хүүрнэн өгүүлсэн нь өөр өөр өнцгөөс харах, гэхдээ тэр харах өнцөг нь аймшгийн, хорсол, гэмшил зэргээс тойрсонгүй.
Чамайг нас барсны дараа оршуулга хийж чадалгүй
Амьдрал минь оршуулга болж хувирсан
"Хэрэв өнгөрсөн зун амьдрал байсан гэвэл, цустай идээ, хөлсөнд халтартсан махан бие амьдрал байсан гэвэл, хичнээс ёолсон ч өнгөрч өгөхгүй ганц хором, гутамшигт өлсгөлөн дотроос исэж муудсан шар буурцгийн үндсийг зажилжбайсан мөчүүд амьдрал байжээ гэвэл, үхэл гэдэг тэр бүгдийг нэг дор арилгах цэвэрхэн бийр мэт зүйл байх биз ээ."
"Юуг ч мартуулж чадахгүй градус өндөртэй архийг дүүргээд л, дүүргээд л байв."
"Би тэмцэлдэж байна. Өдөр бүр ганцаараа тэмцэлддэг. Амьд үлдсэн гэдэг гутамшигт үйлтэйгээ тэмцэлддэг. Би хүн гэдэг үнэнтэй тэмцэлддэг. Ганцхан үхэл л тэр үнэнээс татаж холдуулах цорын ганц зам гэдэг бодолтой тэмцэлддэг."
"Сөгдөж амьдарсанд орвол зогсоогоороо үхэхийг хүснэ."
"...Гучин сантиметрийн модон шугамаар умай тултал хэдэн арван удаа ухаж төнхсөн гэж гэрчлэх үү? Буугаар умайны амыг үрж урсан гэж гэрчлэх юм уу? Доороос цус алдаад зогсохгүй шокт орсон намайг тэд нэгдсэн эмнэлэгт аваачиж цус сэлбүүлсэн гэж гэрчлэх үү? Тэр цус алдалт 2 жил үргэлжилж, цус нөжрөн, өндгөвч битүүрч үүрд үрийн зулай үнэрлэж чадахгүй болсон гэж шэрчлэх юм уу?Бусадтай, ялангуяа эрэгтэй хүнтэй ойртохыг тэсэж тэвчиж чадахгүй болсон гэж гэрчлэх үү? ..."
Төсөөлөхөөс ч аймар зураглал байгаа биз?
Та бүхэн ч гэсэн уншиж нэгийг тунгаан бодно биз? Үймээн самуун, бослого_ жагсаал цуглаан ч бас нэг их хүсээд байх зүйл бус юм. Ялангуяа нэг хүний дарангуйлал ноёрхсон газар.
Эх оронд минь болдог талбай дээрх жагсаал үргэлж тайван, амгалан, ухамсартай жагсаал байхыг л хүсэн залбирнам...
Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿