Үүний зургийг мөн оруулаад, хадгалчихаж. Тэгж байгаад бичнэ дээ л гэж бодсон байх.
Хэлбэр нь хөөрхөн. Амт нь нэлээд нялуун. Би бол дурлаж идэхээргүй юм билээ. Ганц би ч биш, гэрийнхэн минь бүгд л.
Монгол яваад ирсэн шавь залуу авчирч өгсөн юм. Өөрөө ч худалдаж аваагүй, хүн өгсөн гэсэн. Хи хи.
Сар шинээр л зориулж гаргасан бололтой. Зөвхөн хэлбэр, зөвхөн өнгөнд ач холбогдол өгмөөргүй л байна тийм үү? Цаана нь хүний эрүүл мэнд явж байдаг шүү гэж бодох цаг нь болсон юм шиг ээ, үйлдвэрлэгчид минь.Тэмээ, ямаа, хонь гэсэн дүрсүүд тун дажгүй гарсан. Морьны хэлбэр жаахан хэцүү байсан байх. Хавтгайдуу санагдсан. Морьны толгой нь яг жинхэнэ шагай шиг гараагүй байсан гэсэн үг.
Таваглаад тавьчихсан байхад хөөрхөн л юм билээ. Орсон гарсанд амсуулаад дуусгасан. Өөрөө бол нэгийг амссан. Хо хо.
Өөрөө бол худалдаж авахгүй ээ. Хи хи. Мөн хүнд бэлэглэхгүй ээ. Учир нь би хэт нялуун амттанд тааруу, сахарын хэрэглээгээ хасах хэтийн зорилготой тул.
Бүх зүйл таны сонголт гэдэг үгтэй их таарч байна өө. Хөвсгөр хөөрхөн байгаа минь хүртэл миний өөрийн сонголт. Хэ хэ.
0 件のコメント:
コメントを投稿