Ажлынхаа хажуугаар идэж уух ажил хийчихнэ ээ.
Даргаараа дайлуулсан нь. Шинэков. Төрийн албанд шинээр орж ирж байгаа хүн. Би түүнээсээ асууна, манай хүн надаасаа асууна. Хоёулаа өмнө өөр ажил хийдэг байсан хоёр. Заримдаа ам нийлж төрийн албаны дүрэм журмын хачин жигтэйг гайхна. Хо хо.Нэгэн ахлах сургууль дээр очиж яриа хийх гээд явах замд жаахан цаг гараад, ойрхон кофе шопод оррод, намайг дайлаад, миний дарга юм болохоороо. Хи хи.
Зулзагыг минь элэг нэгтэн минь дайлсан. Ээж хажуунаас нь ганц нэг халбагадсан. Ер нь амттанаа багасгаад, хүмүүсийнхээс бага зэрэг амсдаг болж байна. Яваандаа нэг их дуртай биш бол амсахгүй өнгөрч сурах санаатай.
Дарга харьж явахдаа раамэнгаар дайлаад. Би угтаа гоймон идэхгүй байх санаатай ч өөр хоол байгаагүй тул захиалсан. Гэрийнхэн үүнд дуртай, идэхээр болбол би өөр юм захиалдаг юм. Гоймон идэхгүй байх санаатай. Хааяадаа бол иднэ.
Бүтэн цагийн ажил хийгээд жаахан ядарч байгаа ч хааяадаа нэг иймэрхүү сэргээш хэрэглэчихээд л гүйж байна дөө.
Халж эхлэх гээд л айдас хүйдэс...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿