30 минутын минь яриа дажгүй болсон. Хүмүүсийг инээлгэж, аяга угаагчаа бэлэглэж, хэрэндээ л хичээлээ. Миний нэр ус яахав ээ? Монгол гэдэг 6 үсэгний минь нэр төр хаа юм бэ дээ, тийм ээ?
Ядаж байхад сүүлийн үед энд Япон улсад элэг нэгтнүүд минь хулгай зэлгий, дээрэм тоноон, зодоон цохио их үйлдээд байх болжээ. Уур хүрч уушги савсайх л юм.
Эцэс сүүлд нь 3.5-хан сая хүмүүсийг аятайхан амьдруулчихаж чадахгүй байгаа төр засагтаа буруугаа чихэх юм дөө. Яалтай?
![]() |
Нүүр номоос аваад ирсэн. Уншиж чадсан юм чинь. Хэ хэ. |
Ажлаа амжилттай гүйцэтгэсэн би сэтгэл ханамж 200 хувь. Энэ тухайгаа блогтоо мөнхлөх санаатай орж ирсэн юм аа.
Халууныг эс тооцвол гурван хятад, хоёр солонгос хүмүүст хичээл заачихсан гээд бодохоор "монгол хүн өөр шүү" гэж омогших уу?
Энэ айхтар халуунаас зугтаад дахин нэг монгол явчихаад ирэх юмсан дөө...
Ханэда нисэх онгоцны буудал. Наашаа ирдэг өдөр дарааллаа хүлээж нэлээд удсан байдаг юм. Дотоодын, гадаадын гээд л ээлжилж нисээд байсан.Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿