Зулзагын арчилж буй "бодонцог" цэцэг их хөөрхөн, өглөөд л хэд хэдэн цэцэг дэлбээлчихсэн байдаг юм.
Нэг өглөө бүр 10 ширхэг цэцэг гарчээ. Тэгээд 5 ширхэг цэцэг. Заримдаа 3, хааяадаа ганц хоёр цэцэг гарсан байна.
Сайн харж тоолохгүй бол нуугдчихдаг юм билээ. Ихэвчлэн хоёр л өнгө хосолж цэцэглэсэн. Нийт 3 янзын өнгө бий. Тод хөх, бүдэн нил өнгө, ягаан өнгө гэсэн гурван өнгө.Өглөө оройдоо сайн усалчихсан байхад олон цэцэглээд байх шиг санагдсан. Энэ ягаан өнгө бол өдөр бүр шахуу цэцэглэнэ. Хамтад нь тод хөх, бүдэг нил өнгөний аль нэг нь цэцэглэсэн байна. Гурван өнгө нэгэн дор, нэгэн зэрэг, нэг өдөр хамт цэцэглэхгүй байна лээ.
Өглөө эрт зураг дарахгүй бол 11 цаг гээд зураг дарах гэсэн чинь жаахан шолбойчихсон байсан. Амралтын өдөр жаахан унтчихсан юм аа. Хэ хэ.
Энэ тод хөх өнгө их гоёмсог. Дуртай өнгө. Энэ гурван өнгөнд бүгдэд нь л дуртай юм байна. Гэхдээ байна аа, цэцэг ямар ч өнгөтэй байсан гоёмсог тул бүх л өнгийн цэцгэнд дуртай.
Энэ тод хөх өнгө их гоёмсог. Дуртай өнгө. Энэ гурван өнгөнд бүгдэд нь л дуртай юм байна. Гэхдээ байна аа, цэцэг ямар ч өнгөтэй байсан гоёмсог тул бүх л өнгийн цэцгэнд дуртай.
Ямартай зуны амралтаар энэхүү бодонцог цэцгээ үхүүлчихэлгүйхэн шиг олон олон цэцэглүүлж, харж баясан, тоолж тооны хичээлээ давтсан шигээ давдлаа.
Өнөөдөр албан ёсоор хичээл эхлэв. Зуны даалгавар, зээлсэн ном гэх мэтээ авч явсан. Хүнд цүнхтэй, гартаа бас нэг номтой тор барих гээд л ачаатай тэмээ шиг л хүн явсан. Гэхдээ хичээл нь эхэлж байгаа юм болохоор сэтгэл нь хөөрхөн гэгэлзээд байх шиг байсан.
Өдөрт гэртээ ганцаар өнцилгүй, үдийн хоолонд юу идүүлэх вэ? гэж хойшоо санаа зоволгүйхэн шиг ажлаа хийх минь. Гэхдээ эрт тарж ирэх тул, тарж ирээд саадгүй, сайн гэртээ яваад ирснээ хэлж утасдана.
Эх оронд минь ирэх 1 дэхэд хичээл эхэллээ дээ, тийм ээ? Цүнх баригч нартаа амжилт хүсье. Би ямар цүнх барих биш. Хэ хэ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.
0 件のコメント:
コメントを投稿