Энэ жил бид тарвас бага идсэн юм шиг санагдаад болдоггүй ээ. Хэ хэ. Жил бүр хамгийн томоос нь, хамгийн амттай гэснээс нь сонгож байгаад л худалдаж авч иддэг юм.
Жилээс жилд юмны үнэ нэмэгдээд, хааяа ч дэлгүүр орохдоо жимсний тасгаар бага ороод байх шиг. Тарвас гэхдээ хүнсний ногооны ангилалд багтдаг юм билээ.
Нэг жижиг тосгоны тариалдаг тарвас нэлээд үнэтэй, брэнд болгочихсон. "Дайэй тарвас" гэхээр л үнэ нь өсчихнө. Бид жаахан наахна нь байдаг тосгоныхон тариалсан тарвасыг, нэг бол яг суугуул хотынхон тариалсныг авж иднэ.Хутга сайтай байх, хутга нь тансаг байх гоё юм билээ. Гал тогооны ажилдаа муу ч жимс жимсгэнэ гэх мэт тансаг зүйлсээ хэрчихэд урамтай.
Өө тийм, Осака хотод найз дүүгийнхээр айлчлахдаа бас тарвас идсэн. Найзууд нь тариалсан гэсэн. Амттай байсан. Өөрөө юу ч хийдэггүй хүн чинь бусад хүмүүсийн хөлсөө урсган, цаг заваа зарцуулж хийсэн хөдөлмөрийг үнэлэлгүй яахав. Биширнэ, бахархана.
Ирэх жил идэх тарвасныхөө мөнгийг цуглуулна аа, одооноос. Хэ хэ. Ядаж улиралд нь таван бондгорыг авч иднэ гэж бодов. Та бүхэн ч гэсэн сануулаарай, цаг тухайн үед нь мартчих вий дээ?
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿