Бэрсүүт жүрж жимсэнд боловсордог жил, боловсордоггүй жил гэж байдаг гэнэ. Огт жимсээ өгөхгүй ч биш юм шиг байгаа юм. Бага ургац гардаг шиг байна лээ.
2 жилийн өмнө яг энэ модноос бас жимс түүгээд, блогтоо бичиж байсан. Тэр үед гэрийнхээ гадаа бэрсүүт жүржийн мод тариагүй байсан бол зулзаган мод суулгаад 2 дахь жилдээ явж байна.
Одоогоор жимсээ өгч эхлээгүй байна өө.
Харахад жижигхэн мод. Жимс ч цөөн юм шиг харагдана. Хэ хэ. Яг түүхээр хөөрхөн арвин ургац өгдөг юм билээ. Нэгэн төрлийн лийр жимс тариалдаг хүн. Лийр жимснийхээ модон дунд ийм модтой. Бидний мод хэзээ ургацаа өгөх бол? гэж ярилцаад л байж байна.
Ойроос харахад ийм хөөрхөн өнгөтэй. Жижиг голцуу байсан ч маш амттай. Бид бүр о.зулзага руу гаа шуудандсан. Илжгэн жимс, лийр гэх мэт жимсний хамт. О.зулзага минь бөөн баяр.
Ингэхэд хүний мод их сайхан ургаад, бидний мод яагаад ургахгүй байна гэж ярилцаад, ирэх жил жаал судалж байгаад, хөрс энэ тэрийг нь жаахан бордоно оо. Тийм ээ? Айлын хоол амттай гэдэг шиг л. Хэ хэ.
Энэ мод бол нэлээд олон жил болсон байх өө, тариад.
Гэрийн гадаах мод зулзаган модтойгоо харьцуулаад л сууна. Хүний шунал их юм болохоор гялс л энэ мод шиг ургацаа өгч эхлээсэй гэж хүссэн шиг. Ккк. Сайн, зөв арчилбал манай мод ч ингэж ургах байх л даа.
Морьтон монголын үр сад болохоор газар тариаланг нэг их сонирхохгүй л байх шиг өөрт минь санагдаад. Гэхдээ хүмүүсийн тарьж ургуулсныг, хурааж авч буй ургацыг харахаар дотоод хүн минь үзүүлээд өгөөч ээ, чи чадна шүү дээ, хэний үр сад болохоо харуулаад өгөөч ээ гээд байдаг, заримдаа. Ха ха.
Тэтгэвэрт гарахаараа элдэв ногоо, жимсийг тарихыг үзүүлээд өгнө өө гэж бодоод л үүнийг бичиж сууна, зөв биз дээ? Хи хи.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



0 件のコメント:
コメントを投稿