2026年1月10日土曜日

Шударга ёсны хордлого 2

Гэснээс би ойрдоо тувт япон зохиолчийн ном уншсан байна уу? Хэ хэ. Оршлоо богино, гол зүйлээ урт бичнэ ээ. 

Энэ жил зузаан, том номнуудаасаа түүж уншихаар шийдээд, нэлээд хэдэн ном буулгаад ирсэн. Энд гал тогооны ширээн дээр нэг, миний сандал дээр нэг, буйдан дээр минь нэг гээд л "нүүгээд" яваад байдаг. Хэ хэ. 

Яг одоогоор 4 ном яг хажууд минь байна. Нэгийг нь уншиж байна. Нийлээд 5 ном байна гэсэн үг. Уншаагүй өөр ном зөндөө бий. Эндээ авчихсан байхад яаж ийгээд л уншина даа, тийм үү? 

Юу бичих гэж орж ирлээ? Аан тийм, гарчгаа харж байж саналаа гэхгүй юу. Оршил минь буюу өмнөх үг минь яаж ийгээд л урт болчих юм даа. Хи хи. 

"...хүний тархи нь урваж итгэл алдсан эсвэл нийгмийн хэм хэмжээнээс гажсан этгээдийг олж, яллаж шийтгэхдээ таашаал мэдэрдэг мөн чанартай."

"Шударга ёсны дон хүний тархины бүтэцтэй хамаатай тул хэн ч автаж болно." 

"Би л шударга гэж бат итгэсэн мөчөөсөө хүн шударга ёсонд донтдог." 

"Шударга ёсны үүднээс бусдыг шүүх үед хүний тархины таашаалын төв цочирч, таашаалын даавар буюу дофамин ялгардаг."

"Яагаад миний тархи уучилж чадахгүй байна вэ? гэж өөрөөсөө байнга асууж, түүндээ хариу эрэх нь өөрийн амьдрал, бүр цаашилбал нийгмийн амьдралд ч эерэг нөлөө үзүүлэх болов уу гэж санана."

"Аль ч нийгэмд их бага тээг саад учрах нь жамын үзэгдэл бөгөөд хөгжин дэвжиж, өсөн дэвшихийн төлөө юун түрүүнд олон талт чанарыг зайлшгүй хадгалж явах ёстой."

"Настай хүн бусдаар үг хэлүүлэхгүй, зөвхөн өөрийн үзэл бодолд итгэж, огцом түрэмгий аашлах нь духны дэлбэнгийн урд хэсгийн үйл ажиллагаа нь доройтож буйгаас шалтгаалдаг байж болзошгүй."

Хүүе л дээ, нээрээ л нас ахиад тархи толгүй заримдаа ч сонин болоод л байх шиг санагддаг шүү. Ха ха. Гэснээс саяхан эргэн тойрны минь ганц нэг эмээ нар минь "зөнж" байх шиг байна лээ. Хүүхдүүд нь тэгж хэлсэн. Мартаж санаад байгаа, эм ууж байгаа гэсэн. 70 гарчихсан улс л даа. 

Монголд буй ижий аав минь ч үе үе мартаж санаад байх болжээ л гэдэг юм. Санаа зовж л суух. Настай ижий аавыгаа бусадтай сайн харилцаа холбоотой байлгаж, хөзөр даалуу тоглуулж байгаарай. Тархины үйл ажиллагаанд сайн гэсэн шүү. 

"...уур хилэн бадрах үед өөрийгөө анзаарч, сэтгэл хөдлөлөө хэтийдэн дэврэхээс өмнө "Шударга ёсны дон хүчтэй илэрч байна" гэдгээ мэдэж дүгнэж чаддаг байх..."

"Танд "Урьд цагт сайхан байж дээ" гэсэн бодол ойр ойрхон төрж байвал сэрэмжтэй байх хэрэгтэй. Урьд өмнөхөө санаглзан үгүйлэх нь префронтал котекс хөгширч буйн тэмдэг байх магадлалтай. Үүний цаана шударга ёсны донтой адил шалтгаан байж болзошгүй. Тархи нь өмнөх ой санамжаа өөрт тааламжтайгаар  өөрчилу бичдэг мөн чанартай."

"Бидний дурсамж хэмээх ой санамж үнэн хэрэгтээ болсон үйл явдлыг илүү гоёчилж дүрслэх хандлагатайг бас санах нь зүйтэй." 

Өдөр тутмын амьдралдаа анхаарвал зохих зүйлсээс хэдэн зүйл бичсэнийг үүндээ хуулаад биччихлээ шүү. Санаа оноо авна биз дээ? Мөн анхаарна биз дээ? 

1. Дасаж дадсан зүйлээ орхиж, шинэ зүйл турших. 
Үүнд байнга алхдаг замаа өөрчлөх, үргэлж ордог хоолны газартаа биш өөр газар орж хооллох гэх мэтээр жижигхэн зүйлийг л өөрчлөхөд болох юм байна шүү. 

2. Тайван бус, хүнд нөхцөлд орж үзэх. 
Энэ өнөөх тухтай бүснээсээ гарах гэдэгтэй адил мэт. Бага зэрэг сорилттой орчинд өөрийгөө зориуд аваачих. Мөн үе үе сонирхолтой орчинд орж үзэх. 

"Хэзээ ч уншихааргүй, огт сонирхдоггүй номоо гартаа барьж үз!"
гэж байна шүү, уншигчид минь. Энэ өгүүлбэрийг уншаад үнэхээр таалагдлаа. 

"Ном унших нь өөр орчинд орсонтой ижил мэдрэмж мэдрэх хялбархан арга юм. Бүр түүнээс илүү үр дүнтэй арга бол жирийн үед хэзээ ч уншихааргүй буюу огт сонирхдоггүй номоо зориуд сөхөж үзэх явдал."

"Нэг тал руу хэлбийсэн мэдээллээр тархиа бүү тэжээ." Интернетээс мэдээлэл олж уншихдаа номноос уншиж үзэх мэтчилэн аль болон олон эх сурвалжаас мэдээллээ хайж байх. 

3. Аливааг хялбар ангилж, шошго наахаас зайлсхийх.
Аливаа зүйлийг А болон Б гэж ангилахгүй байх. А бол ийм, Б бол тийм гэх мэтээр ангилж шошго наахгүй байх. 

4. Чөлөө завсрыг чухалчлах.
Ажил сургуульдаа зорчих цагаа багасга. 

Хоол хүнс ба ахуй амьдралын дадлаар префронтал кортексийг дэмжих нь: 
1. Тархийг эрүүл байлгах "Омега-3" тосны хүчил.
2. Дутуу нойртой байхаас сэргийлж өдөрт цаг гарвал унтах дадал.

Гээд л сүүлийн хэдэн хуудсанд бол их л хэрэгтэй зүйлсийг бичжээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿