2026年1月24日土曜日

Ид, залбир хайла 2

Үргэлжлэл. 

Энэтхэгт аялсан нь буюу залбир гэдэг хэсэг нь. 

Бас л Энэтхэг явмаар санагдлаа. Ингэхэд би санахаас, мөрөөдөхөөс өөр чадваргүй байна өө, одоохондоо. Эргэн тойронд хүмүүс аялаад л, яваад л, залбираад л, иога хийгээд л байна өө. 

Инста зэргээс нь хараад бяцхан "атаархаад" л сууж байна өө. 

Энэтхэг орны тухайд аятайхан сэтгэгдэл толгойд нэг буудаггүй юм. Их л ядуу хүмүүс ихтэй, 00 энэ тэр нь бас л манайх шиг асуудалтай, онжиго энэ тэрээ гараараа усаар угаадаг гэж хүнээс сонсож байсан болохоор, нэг их сонирхдоггүй байлаа. Хэ хэ. 
Өнгө ижилсэн нь
Мэдээж жуулчдад зориулсан газраа, зочид буудалдаа аятхайн л байх л даа. Би л болсон хойно мөнгөө хэмнэж нэг их үнэтэй буудалд нь буухгүй байх. Хямдыг л сонгоно. Хямд газрын үйлчилгээ жаахан тааруу байх. 

Гэх мэтээр наана нь төсөөлөөд, за за гээд л өнгөрдөг байв. Хо хо. 

Өө, багадаа энэтхэг киног "хашраадаг" байсан шүү дээ. Кино театруудад гарч буй бүхий л энэтхэг киног үзсэн байх шүү. Гэр маань Бага тойрогт. Тухайн үеийнхээр Ялалт кино театрт их кино үзнэ ээ. 

Сүүлд Өргөө кино театрт үздэг болов. Гэр тийшээ нүүсэн юм л даа. Ард кино театр, Од кино театр гээд л мэр сэр орж кино үздэг театрууд байсан л даа. Ингээд бичсэн чинь би их эртний хүн болж таарлаа тийм үү? Та нар ч бас тэгж бодов уу? Ха ха. 

За тэгээд Лийс маань шөнө дөлөөр Энэтхэгт бууна. Байрлах газраа очно. Шууд л залбирч эхлэнэ. Энд ч гол баатар минь амьдрал нь сонирхолтой байсан бололтой. Залбирч сурах гэж нэлээд хичээнэ. Олон ч найзтай болно. 

Энэ хэсгээс йог гээч зүйлийн талаар бага сага ойлголт авлаа. Олон жилийн өмнө чухам гуалиг болох минь гээд нэг хэсэг йог хийсэн. Жин хасагдаагүй ч нэлээд уян болоод байх шиг санагдсан. 

Маш олон жил, нэг бол насаараа хичээллэж байж л энэ йог хийдэг гуалиг бүсгүйчүүд шиг галбиртай болох юм билээ. Би ч тэгсгээд хаячихсан. Одоо сэтгэлдээ бол йог хийгээд л, сүрхий сүрхий пооз аваад л явна. Хэ хэ.

Нэг нартай сайхан өдөр эхлэх юм шүү, бодитоор. 

Мөн нэгэн мэргэн санаа төрөв. Манайхны сүм хийдэд шавилан суудаг лам нар зүгээр л нэг завилж суугаад иргэдийнхээ мэдэхгүй хэлээр тарни уншиж суухаар, энэ йогчид шиг йог заангаа, бясалгах арга заангаа иргэдээ болон гадны жуулчдыг сэнхрүүлбэл тийм ээ? 

Тэгвэл давхар аялал жуулчлал ч хөгжих юм шиг ээ. Гадны жуулчдын сэтгэлийг татаад, олон сараар эх орныхоо хаа нэгтээ байгалийн үзэсгэлэнт газар тэднийг залбираад, бясалгаад суухад нь дэмжих, өөрсдөө ч ашиг олох...

За би гоё санаа өгсөн шүү. Хэрэгжүүлбэл тодорхой хувь авна шүү. Ха ха. 

Түх баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿