Зуны цагт "ад" болно оо. Хэ хэ. Олон хувцас харахаар уур хүрээд байдаг болсон. Хааш нь хийхээ мэдэхгүй. Далд хийх, буцааж гаргаж ирэх гээд л цаг авдаг. Ха ха. Үнэн залхуу байна уу? Тэртэй тэргүй маргааш нь шахуу гаргаж ирээд өмсөх хувцсыг далд хийх гэж цагаа үрж байснаас номноосоо ганц мөр ч болтугай уншсан нь дээр биз дээ?
Ажлын ойрхон, мужийн театрын байр. Миний хэлдгээр аймгийн улаан булан. Багадаа хөдөө аймагт өссөн хүн шиг л хэлж байна уу? Хэ хэ.Багадаа тун цөөхөн хөдөө явсан. Ижий аавын нутаг жаахан хол. Тэр бүр яваад байх унаа хунш олддогүй байсан байх өө. Дээрээс нь улсын ажлаа хаяад л хөдөө гадаа явж чадахгүй, "аймхай" бөгөөд "хэнхэг" хоёр байж.
Нэг бодлын бас авууштай нь охин хүүхдээ замын унаанд суугаад хөдөө гадаа явуулчихаж зүрхэлдэггүй байсан байх, хөөрхийс. Түүнээс хань ижлийг замын унаанд суулгаад л хөдөө "цөлчихдөг" байсан гэсэн, ээж нь. Ха ха.
Энэ мөн л өнөөх улаан булангийн нэг буланд нь ургасан байдаг мод. Би ажлын өдрөөр бараг өдөр бүр энэ замаар алхаж, нэг нэрийн дэлгүүр орж өдрийн хоолоо авч иддэг юм. Заримдаа гэрээсээ хоолоо авч явна, тэр өдрөө бол үүгээр явахгүй. Цас ороод, хүйтрээд би хөлдөх гээд байхад энд зарим нэг модод ногооноороо. Зарим нь бүр ингээд цэцэглэчихсэн ч байх шиг тийм ээ? Хүйтэнд тэсвэртэй сорт нь байх даа. Нэр ус нь юу билээ дээ? Тэрэлж шиг санаад байна.
Энэ тэрэлж? модыг янз бүрийн хэлбэрт оруулаад засчихдаг юм билээ. Энэ зураг дээрх шиг өндөр ургуулахгүйгээр, намханаар зам дагуу ургуулах гэх мэт. Ногоонооро, ингээд цэцэглэчихээрээ хотын өнгө үзэмжийг үлэмж чимдэг юм билээ. Цагаан, ягаан гээд цэцэг нь ч өнгө алаглана. Хавар цагт сэтгэл сэргээгээд сайхан л байдаг юм. Өвөл ч гэсэн аятайхан л байна л даа.
Гадаах хэм сонсоход дулаахан мэт боловч далайгаар хүрээлэгдсэн тул жиндүү, одооныхоо хэм дээр 15 орчим хэмийг нэмсэнтэй тэнцэхээр байдаг шүү. Хэ хэ.
За тэгээд өвлийг өнөтэй сайхан давцгаана шүү, бүгдээрээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



0 件のコメント:
コメントを投稿