2026年1月15日木曜日

Орно оо, хайлна аа

Ойрд хүйтэн байна өө. Цас ч оров. Тэгсгээд хайлав, ашгүй. Яг орж буй үедээ бол ч хөвсгөр зөөлөн цас хаялаад, романтик гэж юүхэв. Үргэлжлээд хэдэн өдөр орвол за тэгээд цас минь одоо болно оо гэж гуйна шүү дээ. 

Учир нь гадаах цасаа арилгана. Хамгийн гол нь ажил руугаа алхаж буй надад хэцүү. Мөн машинаараа дэлгүүр хоршоо орж хүнсээ цуглуулахад цаг орно. Цаг нартай уралддаг энэ улсад цас бороо нь өөрөө нэлээд төвөг удах юм хүмүүстээ. Хи хи. 

Өнгөрдөг амралтын өдрүүдээр муж дотроо байдаг нэгэн зочид буудалд очиж амрав. Цастай өдөр таараад, дээшээ өгсүүр замд машин минь хальтраад өгсөхгүй байсан. Буцаж ухраад, нөгөө талаас нь арай гайгүй налуу замаар явж буудлынхаа машины зогсоолд хүрэв. 

4 дугуй нь мааждаг, өвлийн дугуйтай байж л өгсөхгүй байсан. Сонин. Би ч тэгээд ямар машин мэдэх биш дээ? Монголд хүмүүс жолоо бариад л, сүрхий чадварлаг шүү. Тийм ээ? Бишрэв. 
Орой хүрсэн тул гадаах байгалийн зургийг нь маргааш өглөө нь дарав. Айлгаад байсан цасан авхай харин тун дажгүй, маш бага хаялжээ. Овоо шдээ гэж ирээд л цасандаа хайр зарлав. 

Халуун рашаанд орж, жаал суув. Гадаа цастай үед гадаа байдаг халуун рашаан нь бүр ч таатай. Амьсгалахад, өвлийн сэнгэнэсэн цэвэр агаар цээж дүүрээд л. Цаанаа нэг сэтгэл сэргэм. Цаснаас авч хацраа үрэв. 

Одоо хотын төвийн цас хайлсан. Замын хажуу дахь арай хайлж амжаагүй цас нь халтайсан л юм байна. Тэгэхээр энэ машины яндангийн утаа айхтар эд шүү тийм ээ? Болдог бол бүгд л над шиг алхах хэрэгтэй шүү дээ. Попров. Ха ха. 

Би ч алхаад л их өндөр оноо цуглуулж байгаа байх дөө, гэхгүй юу? Цуглуулсан оноогоороо юу яах билээ? Судлах юм шүү. Хо хо.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿