Эх оронд минь айхтар хүйтэн болж байна гэнэ ээ, тийм ээ? Суугуул нутагт минь ч хүйтэрч байна өө, ойрын хэд хоног.
Дээр нэг цаснаар зулзага минь "унжсан мөс" олчихоод баярлаад сүйд болов. Нүд нь гялалзах зулзагаа харж ээж нь мөн баясав. Ээж, аав нь багадаа зөндөөг олж, хугалж, долоож тоглодог байлаа гэж дурсав.
Арай ч долоож барьсангүй, заримдаа ч буруу зүйл хэлчихлээ дээ гэж бодно. Бидний үед цаг сайхан байж, өнөө цагт цаг уур, агаар салхи ч өөр болсон тул, мөн амьдарч буй орчин нь ч тэр нүдэнд үзэгдэж харагдахгүй нян ихтэй. Тийм үү?Эсвэл би хэтэрхий хардаад байна уу? Хэ хэ. Монголд хөдөө хээр нутагт бол ориг мөс л байх байх. Тийм ээ?
Багадаа ийм унжсан мөс олоод түүнийгээ идэж үзсэн хүн үүнийг уншиж байвал гараа өргөөрэй. Хэ хэ. Дулаахан оронд ингэж хөлдсөн байх нь өөрөө сонин содон зүйл болчихоод байна өө.
Тайвань улсаас энд цана чаргаар гулгах гэж хүүхдүүдээ дагуулж айлчлан ирдэг юм. Цас их унадаг ч, ерөнхийдөө дулаахан тул мөстэй өвөл хойд нутаг болох Хоккайдо, Аомори гэх мэт мужуудад нь л үзэгдэх байх.
Урд орой нь цас хаялж элхэх үеийн зураг. Нэлээд хүйтэрсэн. Гэхдээ өнөөдрийг гүйцэхгүй. Бас ч гэж нэмэх хэмтэй байсан юм. Өчигдрөөс эхлээд хасах руу оров. Хажуугаар нь цасаар шуураад байх юм. Нойтон, хүнд цас бас жаахан дэмий золиг байгаа юм. Тэгснээ үе үе бороо болж хувирна. Хайлна, нэг их мөстөөд байхгүй.
Тэгж хайлахаараа шалбааг, шавар шавхай. Хаа очиж ус зайлуулах суваг энэ тэр сайтай тул нуур далай болохгүй. Гэхдээ л гутланд халгаатай.
Зулзага минь томроод байна өө. Нялх жаахных нь үнэрийг мартах гээд байна аа. Хэ хэ. Сайтар эрхлүүлж авах юм шүү гээд л бидэн хоёр нялуунаараа дуудуулаад л явж байна дөө.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.


0 件のコメント:
コメントを投稿