Түүнээс гэрээрээ бол зулзагуудын идэж чадахаар, хань ижил цадчихаар хоолтой газар ордог юм аа. Юугий нь нуухав. Тэгээд л би хөвсгөр. Нэг шалтгаан нь их иддэг хүмүүстэй хамт хоолонд орох явдал байх шүү. Ха ха.
Үндсэн хоолноос өмнө ирдэг зууш. Түүхий хиам? гэх үү.
Сашими. Загасгүй нь сашими шүү. Анх удаа японд ирж буй хүмүүс тэр бүр идэж чадахгүй л дээ. Манайхан япончуудад гэдэс чанаад өгдөгтэй л адил. Өнөөдүүл нь идэж чаддаггүйтэй л агаар нэг. Үндсэн хоолноос өмнө ирдэг зууш. Түүхий хиам? гэх үү.
Би ч энд удсаных, худалч хүнд нутгийн индиан болохоо шахсан хүн чинь амтархан иднэ. Бараг л эд нар битгий их идээсэй, би л их идэх юм шүү гэж бодох нь холгүй. Ха ха.
Сүши нь. Будаатай нь сүши шүү. Будаатай юм болохоор бага зэрэг иднэ, манайхан. Огт бас идэхгүй ч биш. Би ч хамгийн их дуртай нь салмон загас.
Аминдаа үндэсний гэсэн зүйлсээрээ дайлаад байгаа нь тэр. Буруутгах аргагүй. Бид нарын амьд явж байсан хонь, ямаа гаргаад, хоол хийчихдэгтэй адил юм даа, тийм ээ?
Одоо дахин хэзээ орж гарах ажилтай билээ? гэж бодсон шиг ээ л сууна.
Бусад хоолныхоо зургийг дараа оруулна аа. Муу хүн идсэн ээ. Энэ япончууд бүгд л муу хүмүүс, дандаа л идсэн ууснаа ярьдаг даг. Хо хо.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



0 件のコメント:
コメントを投稿