Япон улсад санхүүгийн шинэ жил, хичээл сургуулийн шинэ жил эхлээд гурав хонож байна.
3 дугаар сарын сүүлээр ажлаар орж гаран, бага зэрэг завгүй байлаа. Ажлын сиймхийгээр ганц нэг газраар аялаад амжив. Хамгийн их амжуулсан нь идэж уух ажил л байлаа. Ха ха.
Ямар сайндаа нэгэн "зэвүүн" эмээд хэдэн сартай жирэмсэн бэ? гэж хэлүүлж байхав дээ. Эгдүү, зэвүү хоёр зэрэг хүрээд амттанаа хасахаар шийдэв. Амсаагүй гурав л хонох гэж байна. 4 дүгээр сарын 1-с эхэлсэн юм аа. Хо хо.
Зугаалсан газрынхаа ганц нэг зургаас блогтоо мөнхлөх санаатай орж ирлээ.
Суугуул мужийн баруун хэсэгт сүндэрлэдэг уул. Нэр нь "Дайсэн". Бид зүгээр нэг уул гэхээсээ илүү "хайрхан" гэж авгайлан хүндлэх дуртай. Учир нь байгалийн гамшигт харьцангуй бага өртөөд байх шиг санагддаг. Санаа дагадаг байж ч магад. Хар шуурга болно, анхаараарай. Цас, бороо их орно анхаараарай. Сүр болоод л анхааруулна. Яг цаг нь болохоор харьцангуй тайван, амгалан өнгөрдөг нь Дайсэн хайрхны минь ач тус гэж нутгийн иргэд ч мэддэг, итгэдэг, шүтдэг.
Хооки нутгийн Фүжи уул гэж ч авгайлуулдаг юм билээ. Ойр хавийнх нь сүм хийд мөн энэхүү хайрхнаа тахин шүтдэг юм билээ. Үе үе манайхнаар бол тахих ёс болоод л байх шиг байдаг. Гэхдээ манайх шиг хамаг дарга цэрэг нар нь том том машинтай очоод, тахиж байна гээд талхилдаггүй юм билээ. Цөөн хүний бүрэлдэхүүнтэй явагддаг юм билээ. Болсон болоогүй өнгө өнгийн хадаг яндар уядаггүй юм билээ шүү.
Алсаас сэтгэлдээ, мэлмийдээ шүтээд, сүсэглээд явдаг юм билээ.
Хавар цаг тул цэцэг ногоо гараад сэтгэл сэргэм байна өө. Алтан зул цэцэг. Энэ газар бол цэцгийн хүрээлэн. Монголоос ирсэн хүмүүс маань цэцэрлэгт хүрээлэн гэж үүнийг л хэлдэг байх даа. Манайхны хүрээлэнгүүд ч болоогүй байна даа гэсэн. Ер нь бол хүндээ л байна тийм ээ? Юу ч хийхгүй байж битгий шүүмжлээд бай гэж загнуулдаг л даа. Хэ хэ. Үнээн үнэн. Уучлаарай. Ганц би биш шүү. Дэлхийгээр нэг тархсан бусад бүх монголчууд надтай ижил шүү. Хань татав. Хи хи.
Энэ сардаа ч ном уншаад, блогоо бичээд явна аа. Орж гарч байгаарай.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



0 件のコメント:
コメントを投稿