Номны тухай бичих гэсэн чинь тархи цаанаасаа шууд блок хийж байна. Зүгээр л ганц нэг хөнгөн зураг оруулчихгүй юу дөө гэж байна. Дотоод дуу хоолой минь, чи минь ойрдоо их л цаас, пс шагайж байна, амар гэсэн. Хэ хэ.
Тэгээд гар утаснаасаа зураг сонгоод оруулж байна. Сонирхолгүй бол алгасна биз дээ? Ухаалаг утсанд минь зөндөө л зураг байна өө. Бүдгийг нь блогтоо оруулж тайлбарлаж бичвэл яах бол? Хо хо.
Барагдахгүй их ажил болох биз?
Ахлах сургуулийн цогцолборын голд байрлах мод. Нарс мод байх тийм үү? Яг таг хэлж мэддэггүй ээ.Газар нутаг багатай гэгддэг ч сургууль цэцэрлэгийн орчинг үнэхээрийн чадварлаг тохижуулж чаддаг. Гаднаа заавал тамирын заалтай байдаг.
Энэхүү нарс модны хажууд шинээр элссэн сурагчид зургаа авахуулаад байсан. Би ч о.зулзагаа элсүүлж, төгсгөж байсан туршлагатай хүн тул хүмүүсийг харж нүдээ баясгаад л зогсов.
Нэгэн хөдөө нутагт очих замдаа дарсан зураг. Хөдөө нутаг гээд, алслагдсан нутаг гээд орхилгүй харин ч нэг сэтгэл татмаар, замын хүн бууж саатмаар мод тарьж ургуулах юм өө эд нар. Биширмээр. Хүндэлмээр. Ингээд хэлчихээр хэт шүтсэн болчих байх л даа. Үнэндээ би чинь өөрөө гэрийнхээ гадаах нэг модыг нэг ч удаа арчилж байгаагүй болохоор, эдний мод, цэцэг тарих сэтгэлийг, техникийг биширдэг юм өө.
Хөдөө тосгоны нэгэн эмээгийн тариан талбай дахь цэцэг. Бидэнд зулгааж бэлэглээд. Гэртээ вааранд хийж хэд хоносон. Өнгө орчихож байгаа юм. Хортой цэцэг. Хүүхэд нэг их ойртох гээд хэрэггүй байх. Бидний хэдэн монголчууд мэдэхгүй болохоороо баярлаад л авсан чинь орой ахлах ангийн зулзага минь хэлж сануулсан. Хортой шүү гэж. Нэр нь нарцисс буюу сэрүү цэцэг.
Нэрийг нь мартчих гээд байдаг тул дахин дахин зураг оруулж, нэрийг нь бичдэг шүү. Цээжилтлээ л бичих болно оо.
Өнөөдөр амралтын өдөр. Яг юуны баярын өдөр билээ? Мэддэггүй ээ. Хэ хэ. Сайхан амарч байна, хийцгүйрч...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



0 件のコメント:
コメントを投稿