Орсон гарсныг дайлж цайлдаг хүн нь байна өө. Өөрөө ч дайлуулж, цайлуулах дуртай хүн нь байна өө.
Үе үе япон монголгүй хүмүүсийг урьж залан дайлна. Хүмүүстээ тааруулж хоолоо хийнэ. Бууз, хуушууранд оруулчихсан япон хүмүүс нэлээд байна. Улс эх орныхоо нэрийг, монгол хүнийхээ нэрийг нэг их мандуулаад байдаггүй юм аа гэхэд дорд оруулчихгүй гэж үзэж тарж байхад.
Хаа нэгтээ энд тэнд хэрэг төвөг тариад байгаа хүн мэдээгээр цацагдаад уур хүргэх л юм...
Хань ижил ингэж чимхэнэ. Олон янзаар чимхэж чадна л даа. Би зузаан гуриланд дургүй тул ингэж "цэцгэн" чимхэлтээр ихэвчлэн чимхэнэ. Мөн зулзагууддаа чимхэхийг заахдаа энэ чимхэлтээр эхлэнэ. Яваандаа уламжлалт чимхэлт, хуушуур зэргийг дажгүй хөөрхөн чимхдэг болдог.Ээж элдэх ажлыг л хар багаасаа нугалж ирсэн тул чимхэхдээ тун тааруу гэж байгаа. Бүгдийг чаддаг байх албагүй...Зочид минь мэдээж гар хоосон ирэхгүй. Янз бүрийн амттан барьж ирнэ. Зайрмаг. Олуулаа амтархан идэв. Тэр цэнхэр өнгөтэй нь шинээр гарсан. Бага зулзага идсэн. Ам нь цэв цэнхэр болсон л харагдана лээ.
Би ч ганцыг идсэн. Учир нь жилдээ л ганц иддэг газрын зайрмаг. Тийм болохоор боломжийг алдахыг хүсээгүй. Ха ха.
Идэж уухынхаа хажуугаар амжуулдаг ажлын минь нэг. Зулзагуудыг төгөлдөр хуурынх нь хичээлд зөөх. Олон жил зөөж байна дөө. Мэргэжлийн төгөлдөр хуурч болох албагүй. Хамгийн чухал нь хөгжмийн боловсролтой болох, энд тэнд явахдаа сонгодгуудыг бага зэрэг мэддэг байх гэдэг утгаар нь багаас нь сургаад, зөөж байна өө.
Төлбөр нь ч хөөрхөн өндөр талдаа. Гурван зулзагын, овоо хэдэн жилийн төлбөрийг тооцвол хэд болох бол? Гадаадад байгаа нэгнийгээ энэ мэтчилэн цалин цавуугаа зарцуулдаг гэж боддоггүй, цааш нь хадгалаад л суудаг гэдэг ойлголттой хүмүүст тооцоог нь гаргаад хэлчихмээр үе ч гардаг шүү. Хэ хэ.
Тоог нь хэлчихвэл төгөлдөр хуурт ийм их мөнгө зарж байгаа юм чинь их л олдог байх гээд, улам ихийг хараад, билүү долоогоод унах юм болов уу? Ха ха.
За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



0 件のコメント:
コメントを投稿