Энд тэнд явахдаа мэлмийг минь баясгасан цэцэг таарвал зураг дардаг. Өөрөө тарьж ургуулах завгүй, арчлах мэдлэггүй, залхуу хүн чинь хүний тарьж ургуулсныг л харж биширч, гайхширч, бахархдаг даа.
Хорооны нэг хуралд суух үед, хорооны байрны үүдэнд байсан цэцэг. Их том ургасан байсан. Цэцгийн нэрсийг мэддэг бол бүр л гараад өгнө, тийм ээ? Тэр бүр асуугаад байх нь хаашаа ч юм гэж бодоод, нэрэлхээд өнгөрнө. Угтаа асуугаад, нэг ч гэсэн цэцэгний нэр мэдэж байвал хааяа нэг хийдэг орчуулгын ажилд минь хэрэгтэй л байх...Цахирмаа цэцэг. Суугуул нутгийнхаа цэцгийн хүрээлэнд монголчуудаа дагуулаад явж байхдаа дарсан. Өнгө нь их чамин, гоёмсог байсан. Баяр ёслол, аливаа зүйлийн шинэ нээлт гэх мэт бэлгэдэлт үед бэлэглэдэг юм билээ.Энд тэнд шинээр дэлгүүр хоршоо нээгдсэн үед их харагддаг. Цагаан өнгө голцуу, мөн бүдэг ягаан өнгө их. Энэ нил ягаан өнгө ховор харагддаг.
Нарцисс буюу сэрүү цэцэг болов уу? гэж бодож байна. Голых нь цагаан бас байдаг юм билээ. Тэр нь жинхэнэ сэрүү цэцэг байх. Дээхэн зургийг нь оруулсан даа. Хавар цагийн бас нэгэн гоёо юм билээ.
Нарцисс буюу сэрүү цэцэг болов уу? гэж бодож байна. Голых нь цагаан бас байдаг юм билээ. Тэр нь жинхэнэ сэрүү цэцэг байх. Дээхэн зургийг нь оруулсан даа. Хавар цагийн бас нэгэн гоёо юм билээ.
Удахгүй борооны улирал эхлэнэ, мөн саун мэт халаад эхлэнэ гэж бодохоор ажлаа, хамаг юмаа хаяад сэрүүхэн сайхан эх орон, ижий аав луугаа нисчихмээр л байна шүү.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



0 件のコメント:
コメントを投稿