Дуусгаагүй ч таалагдсан санаа, оноо зэргийг мартаагүй дээрээ бичлээ.
Өдөр нь бага зулзагаа хөхүүлэхээ болиод, өдрийн цайгаа уунгаа номоо уншина гэдэг үнэхээр кайфтай...
Нэг удаадаа иймэрхүү үдийн цай.
Зүүн доод хэсэгт байгаа нь гар утсны уут. Өнгөрдөг зун монголоос бэлгэнд ирсэн.
Яг одоо миний гар утас гэргүй яваад байгаа юм. Муудаад, хаячихсан чинь, шинээр авах гэсэн сэтгэлд нийцсэн нь олддоггүй ээ.
Яг энэ хуудсыг уншсан өдөр бол 2 сарын 14 байлаа. Дуртай амттанаа идэнгээ Барак Мишээлдээ гэрлэх санал тавиад бэлзгээ гэнэт гардуулж буй хэсэг...
Номын тухай гэснээ шаал өөр зүйл бичээд явдаг гэнэ ээ.
Гол зүйлдээ орох уу даа...
Гэрлэлт, төрөлт, эхнэр байх, ээж байх нь ямар нэгэн зүйлд хүлээстэй юм шиг мэдрэмж байнга дагаастай гэж бичсэн байсан.
Энэ бүр яг шүү тийм ээ. Ажлаа хийсэн ч, түр гадагш гарсан ч, ямар нэг ном уншиж эхлээд бага зэрэг амраад суусан ч сэтгэл санаа тувт арагшаа зовоостой. Дэлхийн аль ч өнцөгт эмэгтэй хүн тулгарлаг асуудлын нэг юм даа...
Хүүхэд өвдөхөд буруутай юм шиг мэдрэмж төрөх.
Энэ бас л яг шүү. Зулзагууд минь халуурах, өвдөхөд ээж л буруутай юм шиг санагдаад сэтгэл санаа тавгүйтээд байдаг юм. Өөрөө өмнөөс нь өвдчихмөөр санагддаг шүү.
Ажил ихтэй, завгүй нөхрөө хүлээнэ гэдэг бас л олон эхнэр хүний давах ёстой даваа юм даа. Хэ хэ. Барак "харьж байна, бараг ирчихлээ" гэж хээв нэг хэлдэг байсан байгаа юм. Тэгсэн хэрнээ охидоо унтсан хойно, бүр хүлээж цөхрөөд унтсан хойно ирдэг байлаа.
Эрэгтэй хүмүүс бүгд тийм юм биш үү? Ха ха. Хань ижил бас орж явна аа, очиж байна аа гэсэн мөртлөө миний тооцоолсноос илүү цаг зарцуулж ирдэг шд. Их сонин... Тооцоолж буй цагаа бага зэрэг уртасгах ёстой гэж бодов. Ккк
Мөн 227 болон 228 хуудсан дахь хэсэг таалагдлаа.
Өөрийн амьдралаа аз жаргалтай байлгахын тулд өөрийгөө, өөрийнхээ хэмнэлийг өөрчлөх ёстой гэдгээ мэдэрсэн гэнэ.
Өглөө 5:00 цагт зааланд очиж дсгал хийнэ. 6:30 гэртээ харьж ирээд охидоо босгоод албанд нь хүргэж өгнө. Үүндээ ээжийгээ туслуулна.
Оройд 18:30 оройн хоолоо иднэ. 19:00 усанд орж, орондоо орцгоон үлгэрээ уншина. 20:00 гэрлээ унтраана.
Дайчин гэж үнэлэв. Одоогоор хөхүүлж байгаа гэдэг шалтгаанаар өглөө их хойрго болсон надад толгой руу орох шиг л боллоо. Араас нь нэхнэ ээ...
...Охидоо хүчтэй, цэгцтэй болгох, хуучинсаг эцгийн эрхт ёсны аливаа хэлбэрт дасгалгүй өсгөх...
...Харин охидоо гүйцэж амьдрах, хамт байж чадах эсэх нь Баракын зохицуулах асуудал...
Гэсэн хэсэг их таалагдлаа. Би бас охидоо хүчтэй, бие даасан болж өсөөсэй гэж боддог доо...
Яг одоогоор Барак ялаад тэднийх цагаан ордон луу нүүх гэж буй хэсэг дээр явна. Өөртөө амжилт.
0 件のコメント:
コメントを投稿