Ялангуяа Барактай танилцсанаас хойш.
Шимтэн шимтэн уншиж байна. Хараахан дуусаагүй байна л даа.
Яагаад ч юм Обама анх ерөнхийлөгч болж гарч ирэхдээ л таалагдаад байдаг байлаа.
Тэгсэн учрыг нь олсон. Номонд дуртай, задгай мөнгөөрөө, мөнгө л байвал ном авч уншдаг гэсэн байна.
Надтай адил. Өөрийгөө дэлхийн хүнтэй зүйрлэчихлээ. Зөвдөв үү? Буруудав уу? Хи хи. Алдас болох вий дээ.
Мишээлийн бага нас тийм гэх гоц гойд юмгүй өнгөрчээ. Ээж аав нь түүнийг болон ахыг нь байнга дэмжигч байжээ.
Би бас бага насаа бодлоо. Ижий аав минь үргэлж намайг дэмжигч байсан. Одоо ч дэмждэг. Багадаа их л үнэтэй франц хэлний сурах бичиг, толь бичиг авмаар байна гэхэд яаж ийгээд л мөнгө олж өгдөг байлаа. Оюутан байхад минь хүртэл ханзны толь, тайлбар толь бичиг авахад минь хүртэл үгүй гэж хэлж байгаагүй юм даг. Тухайн үедээ их л үнэтэй байсан даа эдгээр толь бичгүүд.
Одоо ч ийм тийм ном авмаар байна гэхээр маш хурдан гүйж очоод авчихдаг, япон явах хүн олох гээд л чармайдаг гээд л.
Мишель гэдэг нэр ч бас их дотно. Тэртээх 17 жилийн өмнөх нэгэн дурсамжийг минь санагдуулна.
Том зулзага төрөөд бид нэр өгөх хариуцлагатай ажил шинэ ээж аавд тулгарав. Эмээ өвөө нарыг нь оролцуулахгүй, өөрсдөө л нэр сонгож бичээд будаанд хийж шигшинэ гэж зүтгэсэн. Нийт 5 нэр бичсэний нэгэнд Мишээл гэдэг нэр байсан. Хань ижил бид хоёрын яг хэн нь бичсэнийг одоо санадаггүй.
Иймийн учир гарчгаа монгол дуудлагаар, монгол нэрээр нэрлэсэн болно оо...
Нөхөр Баракийн хувьд бага нас нь бас л адал явдал гэх юм уу? Нэлээд өрнөлттэй байсан байгаа юм. Тийм ч болохоороо нэлээд өвөрмөц ертөнц болж хүмүүжсэн шиг.
За тэгээд агуулгын хувьд гэвэл та бүхэн мэдэж байгаа байх өө. 2 жилийн өмнөх ном, дээрээс нь нэлээд шуугиан тарьсан ном тул.
Уншиж дуусаад нэмж тэмдэглэл бичвэл бичнэ ээ. Тухайн өдрийн тэнгэр мэдэх байх шүү...
Жич: Зүрхтэй тавган дээрх бол дунд зулзагын хайлуулж цутгасан чоко. Бүр какаоноос нь эхэлж хийсэн тул аманд орохоороо нэг тийм барзгар байсан. Хэ хэ. Яг юу гэж хэлэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан гөлгөр биш. Тослоггүй...
Уншигч олондоо амжилт хүсье өө. Вирусанд ялагдаж болохгүй шүү...
0 件のコメント:
コメントを投稿