Бүтэн сайныхаа өнөөх арга хэмжээний тухай ганц нэг үг тэрлэе дээ.
Эхний цаг гаран Сахэл Роза гээд хүүхэн өөрийн туулж ирсэн амьдарлынх нь тухай яриа байлаа. Сүүл хэсэгтээ нулимс дуслуулаад, нус гоожоод, сэмхэн алчуураар нулимсаа арчин арчин сонссон.
Товчхон дурдвал. Нэр нь Sahel Rosa. Ирак Ираны дайны үеэр төрсөн. 1985 онд төрсөн. Иран хүн. Японд амьдардаг, жүжигчин.
1989 оны 2 сарын сүүлээр түүний амьдарч байсан жижиг бөмбөгдөлтөд өртөөд нэг гэр бүлийн 13 гишүүнээс хамгийн отгон нь болох Роза амьд үлдсэн. Сайн дурын ажлаар ирсэн хүүхэн түүнийг аварч асрамжийн газар аваачна. Сүүлд ээж нь болдог.
Төрсөн сар өдрөө мэдэхгүй, өргүүлж шинэ ээжтэй болсон өдрөө төрсөн өдрөө гэж явна. Ээж нь түүниг өргөж авахын тул бас маш том эрсдэл гаргасан байгаа юм.
Яасан гэхээр, тухайн үед Иранд хүүхэд үрчилж аваад хэд хэдэн заалт байж. Жишээ нь хүүхэд гаргаж чаддаггүй байх. Ээж нь залуухан, хүүхэд төрүүлэх бүрэн боломжтой байсан ч бүр албаар эмнэлэг орж хүүхэд гаргахааргүй болсон гэж байна. Розаг өргөж авахын тулд шүү дээ.
Үнэхээр сайхан сэтгэл гэх үү? Яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Ээж нь тухайн үед нөхөртэй байсан. Нөхөр нь японд ажилладаг байсан гэнэ. 8 настайдаа өргөж авсан аав дээрээ буюу японд ирж.
Нэг их удалгүй аав нь болох хүн унаган зангаа харуулж эхэлсэн байна. Арга ч үгүй байх. Өөрийг нь гадагшаа явсан хойгуур суусан хүүхэн нь өөрөө хүүхэд гаргахааргүй болон болон байж цусан холбоогүй нэг охин аваад ирэхээр яаж дуртай байхав дээ тийм ээ?
Тэгээд гар хүрч эхэлсэн байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэл. Ээжтэйгээ хамт хөөгдөөд гарсан. Ойролцоох гадаах цэцэрлэгт хоёр долоо хоног хоносон гэж байна.
Мөнгөгүй тул сүпермаркетийн амталгааны цаг болохоор ээжтэйгээ хамт явж идэж гол зогоодог байсан гэнэ. Нэг өдөр танихгүй эмэгтэй том дүүрэн идэх юм өгсөн гэнэ. Маш их баярласан, жаахан охин.
Мөн өдөр бүр сургуульдаа нэг л хувцастай явсан чинь багш сурагчдын хооронд жиг жуг болцгоосон. Нэг өдөр сургуулийн тогооч хүүхэн тарахад нь хүлээж байгаад учир байдлыг нь асууж, гадаа сааданд хүлээж байсан ээж дээр нь хамт очоод, дагуулж гэртээ очоод хоолоор дайлаад, бүр гэртээ хонуулсан гэж байна. Бүр сар гаран тэр айлд байсан гэнэ.
Аялалын визтэй ирсэн байсан тул дуусахаас өмнө визийг нь хөөцөлдөж өгсөн байна.
Ээж нь ажилтай, орой их орой ирнэ. Нэг хэсэг ээжийгээ их санаад ажил руу нь өөрөө явааад очдог байсан байна. Ингэхдээ мөнгөгүй тул туулайчилдаг байсан байгаа юм. Олон хавар нэгэнтээ гэгчээр нэг өдөр баригдаад, цагдаа сэргийлэхэд өгнө гээд, Роза уйлаад ээжид минь битгий хэлээрэй, цагдаад битий хэлээч гээч гуйна.
Галт тэрэгний буудлын ажилтан харин сайн хүн таарч. Том болоод эргээгээд мөнгөө төлөөрэй, ээж дээрээ очиж бай, ингэхдээ надаас мөнгө аваад билет аваад явж байгаарай гэж хэлнэ.
Ахлах сургуульд ороод цагийн ажил хийгээд анхныхаа цалингаараа -өрөө" төлөх гээд утасдсан өнөөх япон хүн нь
-Марталгүй, амлалтаа санаж байсанд их баяртай байна. Төлөөд хэрэггүй ээ, наад мөнгөөрөө ээжийгээ баярлуулаарай.
гэж хэлсэн байгаа юм.
Япон хэл сурахад нь өрөөндөө тусгайлан хичээл заасан захирал багш, амьдарч байсан гэр нь ванн байхгүй, нийтийн ваннтай. Нүүр гараа угаадаг угаалтуурт Розаг когсоож байгааж ээж нь ус халаагаад дээрээс нь бага багаар гоожуулж угаадаг байсан гээд л зөндөө л бэрхшээлийнхээ тухай ярьсан.
Мөн өдгөөг хүртэл тусалсан бүх хүмүүсээ мартдаггүй, ачийг нь санаж явдаг. Ирандаа асрамжийг газарт байдаг хүүхдүүдийг дэмжих хөдөлгөөн өрнүүлж ажилладаг.
Гэх мэтчилэн ярилаа. Тэгэхэд миний амьдрал үнэн боломжтой. Үнэн азтай.
Гоншигонохоо болиод урагшаа... Та бүгдэдээ ч амжилт шүү.
0 件のコメント:
コメントを投稿