2020年2月21日金曜日

Цэцэгс

Ойрд цэцэгсийн зураг оруулаагүй байна. Номоор л амьсгалаад байлаа. Он гарснаас хойш 9 ном уншиж ээ. 10 дахиа уншиж байна.

Удахгүй дулаарахаар багаханыгаа дагуулаад ойр хавиар зугаалахаар үзэсгэлэнтэй цэцэгс харааг минь булаах байх аа...
Яг хэзээ зураг авсан юм бүү мэд. Ийм зураг байна, гар утсанд.
Энэ өнөөх бүтэн сайны арга хэмжээний үеэр тайзыг чиэмглэсэн цэцэг.
Өнгөрдөг хавар дарсан зураг. Нэгэн байгууллагын үүдэнд байсан.

Бас энэ муухай вирус хурдан дарагдаасай. Орж гарахад ч сэтгэлд сэвтэй юм аа тэ?

Дор бүрнээ л хичээе дээ... Бүгдэд нь амжилт шүү. Сайн сайхан зүйл харж нүдээ баясгаарай...

0 件のコメント:

コメントを投稿