2020年2月3日月曜日

Завгүй амралт ба паян

Хагас бүтэн сайнд ер нь зулзагуудаа дагаад их завгүй болчихоод байдаг боллоо.

Бага зулзагын цэцэрлэг хагас сайнд үдээс өмнө нээлттэй хичээл хийсэн. Мөлхөө жаалтайгаа хэрхэн тоглож наадах, тэд нар юунд дуртай байдаг талаар хэлж, хамтдаа тоглосон.

Дараагаар нь зааланд шинээр баригдах барилгын ажлынхаа талаар мэргэжлийн хүнийг нь урьж авчран яриа хийсэн. Ирэх жилийн 4 сараас цэцэрлэг нь яг хажуудаа шинийг бариад хуучнаа нураах юм. Гэхдээ бага зулзага одоо 4 сараас өөр цэцэрлэг рүү шилжинэ. Шилжиж болно гэсэн бичиг нь ирсэн. Энэ талаар тусдаа бичнэ ээ...

Дараагаар нь эцэг эхчүүдэд зориулсан сургалт байсан. Хүүхдүүд, ер нь хүмүүсийг төрсөн он сараар нь амьтадаар тодорхойлдог тухайн хүний зан аашийн талаар зурхай? онол? сайн мэдэхгүй ч их сонирхолтой лекц сонссон.

Хариад гэрийнхнийгээ тодорхойлсон чинь ер нь таарах янзтай шүү. Дараа нэлээд дэлгэрэнгүй судална аа гэчихсэн байгаа...

Том зулзага их дээд сургуулийн шалгалтын дүйцүүлсэн шалгалт гээч юм сардаа нэг өгдөг юм. Тэр нь байж таарсан. Энэ шалгалтаар өөрийнхөө төвшинг мэдэж аваад, энэ их сургуульд орохын тулд оноогоо ахиулах хэрэгтэй юм байна, хичээх хэрэгтэй юм байна гэж мэдэж авдаг юм билээ.

Одоогоор хувийн сургуульд харьцангуй гайгүй өндөр оноогоор тэнцчихээр байна гэсэн. Улсын гайгүй гэсэн ганц нэг сургуульд оноо нь жаахан дутуу байгаад байх шиг байсан. За энэ талаар бас тусад нь бичнэ ээ...

Бүтэн сайнд дунд зулзага сагсны тэмцээнтэй, өглөө эртээ босоод хань ижил өдрийн хоол цайг нь бэлдээд хүргэж өгөөд, тэмцээнийг нь үзээд, үдээс хойш хамтдаа харьж ирсэн юм.

Энэ тэмцээн нь шинэ тамирчдын тэмцээн. Тэмцээн ч болдгоороо болоод өндөрлөв. Орой нь бэлтгэлтэй байсан юм.

Хань ижил машиндаа бөмбөг, ус буцалгагч энэ тэр гээд л ачсан гэж байлаа. Тэгсэн бэлтгэлд нь бөмбөг зэргээ хүргэж өгөхдөө машиныхаа арын хаалгыг юу ч бодолгүй онгойлгосон чинь ус буцалгагч нь унаж хагараад. Ус буцалгагчны өрөнд орчихов.

Цахилгаан барааны дэлгүүр явж авч өгөв шд. Шинийг. Айхтар үнэтэй эд байна лээ. Чаддагаараа жаал үглэв шд. Болгоомжтой байхад яадын бла бла... Ккк

Хань ижил энэ сагсны ямар нэг юманд явахаараа л барцадтай байгаад байна. Түрүү жилийн зун бас нэг газар хүргэж өгөх гэж явахдаа цагдаад торгуулсан. 7000 мянган иен, хэдэн оноо ч гэлээ дээ. Зогс гэсэн шугам дээр зогсоогүй гэсэн.

Том зулзага өдрийн хоолоо хийж аваад номын сан орох минь. Гэрт анхаарал төвлөрөхгүй байна гээд л гараад алга болсон.

Бага зулзага бид хоёр л мөөмдөөд л үлдэж байгаам, торойгоод л. Хэ хэ. Ээж гэхдээ зүгээр байгаагүй ээ, нэг ном эхлүүлээд авсан гэж байгаа. Мундаг уу? Хэ хэ.

Гэх мэтчилэн амралтын өдрийг завгүй, бас паянтай өнгөрүүлж байна даа гэж. Ирэх амралт бас завгүй...

Бүгдэд нь амжилт шүү...

0 件のコメント:

コメントを投稿