2020年2月3日月曜日

Зурдаг болгоно доо

Хоёр эгч нь гайгүй зурдаг юм. Зургийн хичээл, дүрслэх урлагийн хичээл, энд тэнд найз нөхөддөө сайхан үг бичиж өгөхдөө хажууд нь хөөрхөн зуаг зураад өгчихдөг юм.

Тийм болохоор бага зулзагаа бас зурдаг болгочихвол ч... Гэж дураараа дураараа зүйл их бодно шүү дээ. Хэ хэ.
Бага зулзага зурсан анхны зураг. Эгдүү хүрээд зураг дарав.

Том том цаасаа бэлдчихсэн гэж байгаа. Элдэв зарлалын цаас, хуанлины цаас олноор бэлдээд тавьчихсан. Бага багаар зуруулж, харандаа бариулж сургана даа...

Хүүхэд бүр өөр өөр ч эгч нарыг нь сургасан аргаараа нэг оролдоод үзнэ дээ.

Бас дуулдаг болгочих санаатай. Энэ ээж арай л ихийг санаад, шунаад байна уу даа гэж бодож байна уу? Яахав ээ яахав.

Өө тийм, бас уншдаг болгочих санаатай. Хэ хэ. Номоо уншиж өгөөд л байгаа. Уртаашаа өргөөшөө хоёрхон ном. Бага үед нь олон, эрээн мяраан ном хэрэггүй гэж үздэг юм билээ. Тэр онолоор яваад, эгч нар нь номонд дурладаг бараг л битий уншаа, жаахан завсарлаа гэж хэлүүлэх нь холгүйгээр уншихад дурлаж байна.

Энэ өвчин энэ тэр жаахан намдахаар номын сангаар дагуулж явдаг болно доо.

За өөр юу байна. Санаа оноо? Мундаг авъяастай болгочихмоор зүйл...

Яг одоогоор санаж буй зүйл минь энэ гурав байна л даа.

Жаахан маамаатай ээж аавуудад амжилт хүсье ээ...

0 件のコメント:

コメントを投稿