2020年2月14日金曜日

Хайрын сар

Хайрын сарыг хэн их хүлээж, хэн их догдолж байна вэ гэвэл охид. Хэ хэ. Энэ охин хүүхэд чинь иймэрхүү сэтгэл санааны төлөвшил нь хүү нараас эрт төлөвшдөг гэсэн тийм ээ.
Үүнийг аль эрт 1 сард хийгээд тавьчихсан. Ккк. Өнгөрдөг жил гурван хөвгүүнд дуртай байсан юм дагуу даа.

Энэ жил нэг нь хасагдаад хоёр болсон гэсэн шүү. Ха ха. Хасагдсан хөвгүүн азгүй тэ. Миний хөөрхөн охины шалгуурыг даваагүй. Хи хи.

Өнгөрдөг хагас сайнд нэг чоконы арга хэмжээнд оролцсон. Төлбөртэй гэж байгаа тэр нь. Өөрсдөө чокогоо хэвэнд цугтаад, бооно. Хэвэнд цутгасаныгаа хатаж байх хооронд чоког хэрхэн хийдэг, ямар хүмүүс ажилладаг, ямар орноос түүхий бүтээгдэхүүнээ авдаг гэх мэт тулгамдаж буй асуудлынх нь талаар ярьсан.
Дунд зулзагат минь хүнд санагдсан байж магад ч хэзээ нэгэн цагт хэрэг болж магад л юм. Мэдлэгийн санд нь багахан ч гэсэн хувь нэмэр болох санаатай оролцохыг зөвшөөрсөн.

Энэ цаастай нь харин үйлдвэрийнх шүү. Fairtrade бүтээгдэхүүн.

Төлбөрөө өөрийнхөө хадгалсан мөнгөнөөсөө гаргасан. Хөөрхөн. Чоко гэдэг үгэнд нь л болж оролцохоор шийдсэн л дээ хөөрхий минь. Ккк. Олон танихгүй хүмүүстэй, дээрээс нь бага насны хүүхэд ганц охин минь байсан.

Ээж оролцоогүй л дээ. Хариуцаж буй хүнтэй нь нэг дор ажилладаг болохоор мэдээлэл авсан. Тун дажгүй биеэ даасан охин байна гэж магтсан.

Завгүй амралтын минь эхний өдөр нэг иймэрхүү...

Тэгээд ч бага халуураад, эмнэлэг домнолог гээд. Харин хүргэж өгч авах ажлаа бол сайн гүйцэтгэсэн дээ...

Өнөөдөр өгнө, өнөөх азтай хоёрт. Хэ хэ.

Хань ижил харин хэдэн чокотой ирэх нь үү? Гэхдээ ажлын газрынхан нь үүнийг тэмдэглэхээ больсон өнгөрдөг жилээс.

Амралтаа сайхан өнгөрүүлсэн биз дээ? Та нар минь ч...

0 件のコメント:

コメントを投稿