2020年2月13日木曜日

Бага зулзага мину

Бага зулзагынхаа талаар бага бичээд байна аа даа тийм ээ?

Дундахаа төрүүлчихээд их л олон зүйл бичсэн байдаг юм билээ. Бараг сар бүрийнх нь ааш араншин, эрдэм зэргийг бичиж үлдээсэн байх юм билээ.

Өнгөрдөг тав дахид здээс хойш цэцэрлэгээс нь залгасан.Гэнэт өндөр халуурсан. 38.8 хүрч.

Цэцэрлэгийнх нь сувьлагч багш нь

Тарахад нэг цаг дутуу байсан. Зулзага руугаа давхисан. Өдөр очиж хөхүүлэхээ больсон болохоор санаа юм болов уу? Хямраа юм болов уу? гээ л элдэв зүйл бодсоор л...
-Өмнө нь ингэж гэнэт өндөр халуурч байгаагүй тул roseola infantum (exanthema subitum, sixth disease) байх.
-Өө тийм үү? За байдлыг харзнана аа. Баярлалаа.

Тэр өдөртөө халуун нь буугаагүй. Хагас бүтэн сайнд ч буугаагүй. Хагас сайнд эмчдээ үзүүлсэн. Хоолой нь улаан байна гэсэн. Эм бичиж өгсөн.

Нэг дэхэд бидэн хоёр албандаа яваагүй. Утасдаад л хэлчихсэн. Хаа очиж манай ажлынхан их ойлгож хүлээж авна шүү дээ.

Цэцэрлэгийнхэн бол иймэрхүү үед аль болох амраах санаатай. Арга ч үгүй. Бусад хүүхдэд халдах учраас.

Эмч болохоор халуун нь буухгүй бол roseola гэж хэлж мэдэхгүй, гэсэн.

Нэг дэхийн үдээс хойш халуун нь буусан. Санаа дагаад тэр юм уу бие нь бага зэрэг улайгаад, тууралт гарсан шиг санагдсан.

Хоёр дахид энд нийтийн амралтын өдөр байсан учраас бөөнөөрөө гэр зуур.

Гурав дахид шилжиж очих цэцэрлэгийн сургалт танилцуулга байсан тул бас л албадаа амраад, нялуурч өнжсөн.

Өнөөдөр 4 дэх. Албандаа явцгаалаа. Үдийн цайны алдад хөх чимчигнээд, энгэр нэвтэрээд л ирж байгаа юм. Ижийгээ санаа юм болов уу гээд л өмөлзөнө өө би...

Ямартай ч хүн болох даваагаа нэг нэгээр нь даваад л явж байна даа.

Дунд зулзага
-Дүүгээ хараад хараад уйдахгүй тээ, ээж ээ
-Юуг нь хараад, миний охин?
-Царайг нь, үйлдлийг  нь гээд бүгдийг нь...
гэсэн, хөөрхөн. Гэснээс дунд зулзага бид хоёр оройд унтахдаа хөөрхөн хөөрхөн зүйл их ярина аа. Тэрүүхэндээ бас хүүхдийн гэнэн зовлон байна. Хоолой нь зангирч ирээд л ээжтэйгээ хөөрөлдөнө, хөөрхөн.

Гэх мэтчилэн зулзагуудынхаа дунд эргэлдэж байна даа гэж.

Хажуугаар нь номоо уншаастай...

Дараагийн бичлэгтээ бага зулзагынхаа сурч буй ааш араншингийн тухай бичнэ ээ...

0 件のコメント:

コメントを投稿