2020年2月25日火曜日

Жаран хоног

Аливаа зовлон бэрхшээлээ давуу тал болгоод. Суусан газраасаа шороо атгаад авдаг хүмүүс байх юм аа.

Жар хоног хэцүү нэртэд суухдаа ном хүртэл бичээд гаргачихдаг аргатай аавын хүү байх юм аа. Мундаг гэхээс өөр юу гэхэв.

Он гарснаас хойш хэдэн ч ном уншчихав. Тэгэхээр би ч бас мундаг. Хи хи.

Тооллоо. 10 дахь ном минь байна. За яахав 60 насандаа ном гаргачихаж байна. Тэгэхээр надад бас зай, цаг хугацаа байна. Тийм үү? Хэ хэ.

За гол агуулгадаа орох уу?

Яагаад хэцүү нэртэд жар хоносноо эргэцүүлж, тунгааж, хардаж, мөрдөж мөшгиж бичсэн. Сүүл хэсэгт нь бас Орос улстай голцуу, найз нөхдийнхөө тухай дурсамж зэргээ хуваалцсан ном байлаа.

Бас хөөрхөн хөгжөөнтэй, ёжтойгоор биччихсэн. Зарим нэг газар писхийтэл инээнэ. Хэ хэ.

Жич: Энэ хажууд байгаа амттан нь буяны зүйл учраас хүндэтгээд идсэн. Хэ хэ.

Түүнээс амттанаа бага багаар багасаж байгаа. Одоогоор тийм ч үр дүнтэй биш. Аажим аажмаар л хэрэгжүүлэх санаатай...

Ном унших болон амттанаа багасгаж гэж буй зорилго ижил уншигч олондоо амжилт хүсье ээ...

0 件のコメント:

コメントを投稿