2020年2月5日水曜日

Өнөөдрөөс

Өнөөдрөөс бага зулзагаа өдрийн цайны цагаараа очиж хөхүүлдэг байсныгаа больж байгаа.

Яасан гэхээр? одоо явж байгаа цэцэрлэгийн барилга нь 40 жилийн өмнө баригдсан, хуучирсан гээд шинээр барихаар болсон. Тэгээд ирэх жилийн 4 сард ашиглалтад орох юм.

Барилгын ажил эхлээд, өдрийн цагаар том том машин, барилгын ажилчид ихтэй болсон тул би бас хажуугаар нь очиж тэнд төвөг удаад яахав гэж бодов.

Багш нартай нь ярилцаад, зөвлөлдөөд өдрийн хөхүүлэх цагаа зогсоохоор шийдэв.

Тэгээд ч бор хоолонд ороод, божийгоод ирсэн юм чинь, асуудалгүй л дээ. Одоо 4 сараас шинэ цэцэрлэгт орох учир өдрийн цэцэрлэгийн ризмд дасгах нь чухал гэж үзэв.

4 сараас гэрийн ойролцоо цэцэрлэгт явна. 2 эгч нь явж төгссөн цэцэрлэг. Багш нар нь сольж холигдоод өөрчлөгдсөн л дөө. Ганц нэг багш байж магад л юм.

Эгч нарых нь явж байсан цэцэрлэг бас шинээр баригдаад 4 сараас шал өөр газар оччихсон. Гэрээс ялимгүй жаахан холдсон. Хуучин барилга нь үнэн ойрхон байсан юм.

Нэг гэрлэн дохио өнгөрөөд л ордог байсан газар хоёр гэрлэн дохио өнгөрдөг болно. Орж гарахад хэр төвөгтэй байх нь уу? Ажлаа тараад очиж авахад цагтаа амжих нь уу? гээд л олон асуудал ундарч байна.

Бидний энэ жижигхэн асуудал дэлхийг донсолгоод байгаа вирусны хажууд ялихгүй ч гэсэн эмээ өвөө, хамаатан саднаасаа хол бүх зүйл өөрсдийн толгой дээр байдаг бидэндээ бол том шүү. Хэ хэ.

За тэгээд өдрийн цайны цагаа өөртөө зориулаад, үзүүлээд өгнө өө л гээд сууж байна. Ямартай ч уншиж амжаагүй өрөөстэй номнуудаасаа эхлээд уншиж дуусгах зорилт тавиад урагшаа...

Бүгдэд нь амжилт хүсье өө...

0 件のコメント:

コメントを投稿