Ойрд номоор амьсгалж байна. Япон монгол хоёулангаар нь.
Иймэрхүү ном, гарчиг харахаараа намайг бага байхад, 10 жилд байхад минь иймэрхүү агуулгатай ном, хувь хүний хөгжлийн тухай ном элбэг дэлбэг байсан ч болоосой.
Одооных шиг олон залуус уншсан номоороо хэлэлцүүлэг энэ тэр хийдэг ч байсан болоосой гэж боддог юм.
Энэ удаагийн ном "Дэлхийд гарцтай 100 ажил ба 10-д наснаасаа олон улсын харилцаанд кариерээ нэмэгдүүлэх тухай зөвлөмж" гэдэг ном.
За ер нь дэлхийд гэдэг үгнээс харахад л ойлгомжтой. НҮБ-ийн тухай, НҮБ-ийн харъяа олон төрлийн байгууллагуудын танилцуулга оржээ.
Мэдэх ч газар байна, мэдэхгүй ч байгууллага байна.
Сүүийн үед японы залуучуудыг гадагш гарахыг хүсэхээ байсан. Нэлээд дотогшоогоо болсон гэж их шүүмжлэх болсон юм. Энэ гадагшаа гэдэг нь гадаад улсад очих ажиллах, сурах хүсэл тэмүүлэл багассан гэж үзэж байгаа юм шүү.
Миний бодлоор настай хүмүүс нь харин их гадагшаа тэмүүлдэг шиг санагдсан. Яахав залуудаа хийдгээ хийчихсэн юм чинь завтай, мөнгөлөг байгаад тэгээд гадагшаа тэмүүлээд байна гэж хэлдэг л дээ. Үнэний ортой...
Яагаад энэ номыг зээлэх болсон бэ гэхээр? Охидоо уншиж үзээсэй, уншихаа байг гэхэд ядаж гарчгийг нь хараад аваасай гэж хүссэнийх.
Дунд зулзага ч яахав энэ номыг уншихад арай эрт, үг хэллэг нь хэцүү.
Харин том зулзага яг одоогоор ямар мэргэжлээр цааш явах вэ? Ямар мэргэжил сонгох вэ? гээд олон сонголтын дунд эргэлзэж байгаа учир, уншаасай гэж хүссэн юм.
Химийн сонгонд орчихсон, байсхийгээд л тест өгдөг болохоор одоогоор уншаагүй л байна.
Ямартай ч ээж хэд хоног энэ номыг тэвэрч, дэлгэж жаал эрглэлдэнэ гэртээ. Нүдэнд нь, сэтгэлд нь тортол эргэлдэнэ.
Гэснээс хүмүүс хүүхдээ яаж ном уншдаг болгох вэ гэж их асуусан байдаг, энд тэнд.
Миний бодлоор ээж нь аав нь зэрэгцэн унших. Өөөрөө үлгэрлэх. Хүүхдийнхээ уншиж буй номыг цугтаа уншаад ярилцах юм шиг санагдсан.
Охид минь ээжтэйгээ номныхоо тухай ярилцах дуртай, одоо эсрэгээрээ ээждээ энэ ном сонирхолтой гэж танилцуулдаг болсон.
Номны тухай бичих гэж байгаа ч юм шиг явж байснаа хальсан байна.
Би нь дөнгөж уншаад эхэлж байгаа юм аа. Үргэлжлүүлмээр санагдвал дахин бичнэ ээ. Хэ хэ.
Ном уншигч олон түмэнд амжилт хүсье ээ...
0 件のコメント:
コメントを投稿