2020年2月6日木曜日

Цас

Жил бүр уламжлалт цас гэдэг бичлэг хийдэг лээ. Энэ жилийх жаахан оройтчихлоо.

Яасан гэхээр цас ерөөсөө орохгүй явсаар, их дулаахан өвөл болж өнгөрлөө.

Тэгсэн хаврын эхэн сарын эхний өдөр цас ороод.
Өвөлдөө ороогүй цас
Хавартаа яагаад орно вэ? гээд л дуулмаар байна шүү.

Багыгаа авах гээд явж байгаа нь. Унаа тэрэгтэй улсад бас хэцэүү шүү, анхаарал болгоомж л сайн хэрэгтэй...

Дунд зулзага бөөн баяр. Дахиад жаахан ороосой гээд л хөөрөөд байх нь тэр.

Том зулзагаа мэссэж бичихийг нь хүлээгээд л байлаа. Хичээлээ тараад, ирж ав гэх юм болов уу? гээд. Тэгсэн байдаггүй ээ. Нэлээд оройхон харьж ирлээ. Царайг нь хараад л шууд ойлгосон.
-Цас ороод, баярлаад алхчихсан уу? Миний охин.
-Харин тэглээ, ёстой гоё байна. Хүйтэн ч гэсэн.

Бага зулзага цас хараад гайхаад л. Том зулзагын цүнхэн дээр орчихсон байсан цасыг гарт нь бариулсан чинь шууд л ам руугаа явуулж байсан. Хацарт нь хүргэсэн чинь тормолзоод гайхаад л, хөөрхөн. Анхны цас. Хорвоотой танилцаад л явж байна даа.
Дөнгөж орж эхлээд байхдаа. Өнөө өглөө 5 см орчим орсон байна лээ. Яараад зураг дарж амсангүй ээ. Одоо зам дээрх цас бол хайлсан байх.

Энд сурахаар ирсэн монгол оюутан цас орсонд их баярлаж байгаа бас. Хэ хэ. Дээр уулзахад цас орохгүй онцгүй байна өө гэж байсан юм.

Нэг их нэвсийж оролгүй тэгсхийгээд хүмүүсийг хорхойг дарж л байвал болох нь тэр дээ гэж.

Байгаль дэлхий дулаараад байна гэж яриад байгаа нь үнэн бололтой шүү. Өвөл болохоо байчихвал гэж бодохоор бас л онцгүй тэ. Өвөл нь өвөөрөө зун нь зунаараа, намар нь намраараа, хавар нь хавраараа л байвал...

За бүгдээрээ муухай вируснээс хол байцгаах юм шүү. Айдас хүйдэстэй ч...

0 件のコメント:

コメントを投稿