2020年2月6日木曜日

Өдрийн хоол

Өдрийн хоолоо тухтай иддэг болох гээд л.

Өдөр очиж хөхүүлэхээ больсон тул ядаж өдрийн хоолоо тухтай идье дээ тийм ээ. Хажуудаа номоо тавингаа. Хэ хэ.  Дараах зурагнууд дээхнийх шүү...
Үүнийг машиндаа идсэн. Том зулзага ээждээ хийж өгсөн. Угтаа бол ээж нь л хийж өгөх ёстой л доо. Япон ээжүүд үнэхээр ажилтай шүү, бахархмаар, гайхмаар...
Үүнийг саяхан урд нь хамт ажилладаг байсан тайвань хүүхэнтэй хамт хооллохдоо авсан зураг. Элдвийн зүйл хамж шимж ярьсан. Нэг цаг хаанаа ч хүрээгүй, дахин тухтай уулзахаар тохиролцоод л салсан.
Том зулзагын ээждээ хийсэн ээлжит хоол. Өөртөө хийнгээ үлдсэн материалаар нь ээждээ хийдэг юм.
-Өглөө босоход бэнто бэлэн болчихсон байдаг бол гоё оо.
Гэж байсан хөөрхий минь.

Би боддог юм. Хүүхдэд тодорхой хэмжээний ачаалал үүрүүлэх ёстой гэж. Бүгдийг нь бэлдэж өгөөд байвал хүүхдээ л эвддэг санагддаг. Бие даагаад амьдралд гарахаараа юу ч чадахгүй, шантарамтгай болдог шиг санагддаг юм.

Тэгээд л ээж нь бэнто хийж сурая гэж боддоггүй юм шүү, охин үр минь...
За энийг хэзээ идсэнээ санахгүй байна. Хэн нэгэнтэй хамт хооллохдоо идсэн байх. Хаая нэг ядарсан мэдрэмж төрөхөөрөө бага зулзагаа өдөр нь хөхүүлэхээ ганц нэг өдөр очилгүй, ингэж тайван хооллодог байсан юм.

Тэр үеийн л зураг байх. Тэгэхгүй бол хөхүүл ээж ядарна шүү дээ. Уг нь бол цоглог юм аа гэж хүмүүс гайхаад л байна. Оройд гэртээ харихаараа бас ядарснаа мэдрээд байдаг л даа...

За тэгээд жаахан маамаатай ээжүүд минь гэртээ хүүхдээ хараад бусдаас хоцрогдоод байна, олон зүйл амжуулмаар байна гэж өөрийгөө стрессдүүлэлгүй тайван амгалан байгаарай.

Ганц хоёрхон жил шүү дээ, жаахнаатайгаа ингэж нялуурах. Томроод ирэхээрээ угаасаа нялуурах нь багасаад, их том хүн болцгоосон мэт аашилна, тэд чинь. Хэ хэ.

Бие даагаад ирэхээрээ багых шигээ энгэрээс зууралдаад нялуурахгүй шүү дээ. Амжилт шүү бүгдэд нь.

0 件のコメント:

コメントを投稿