2020年2月7日金曜日

Он гарснаас хойш

2020 он гарснаас хойш подкаст гээч зүйлийг сонсоод байгаа.

Номны тухай их сонсож байх шив дээ. Тэгээд л шуналаа хөдөлгөөд, монгол руу ижий аавдаа ном захив.

Монголд ном авахуулахад амар болжээ. Хүргүүлчихнэ. Харин түүнийгээ наашаа суугуул нутаг руугаа авах гэдэг л асуудал шүү. Шуудан нь үнэтэй тийм ээ.

Наашаа найз нөхөд минь ирэхгүй юм байх даа. Тэгвэл бэлгэнд гоё ном захихгүй юу гэж мөрөөдөж энэ тэр. Захих юм байна уу? гэхээр номны нэр хэлчихдэг болохоор уг нь их амар шүү дээ би чинь. Хэ хэ.

Түүнээс ноолуур авах уу? Ийм тийм юм авах уу? гэж их асууна аа тэд минь...

Бас хүмүүс их влог бичдэг болж, подкаст хийдэг болж тийм ээ.

Найз минь намайг хийгээч гэсэн. Өө би ч блогтоо л үнэнч шүү. Хэ хэ.

Харин хань ижлийгээ хийгээч гэж санал болгох санаатай. Яриа хөөрөө нь яруу найраг шиг болохоор. Ккк.

Хүний хөгжлийн талаарх номны подкастыг сонсов. Дажгүй шүү. Гол нь хэрэгжүүлэх, хэвшүүлэх нь хамгаас чухал гэж толгой ойлгоод байгаа ч үйлдлээрээ харуулаагүй л байна.

Шөнөжин хөхүүлж байгаа даа гэдгээрээ түрий барьж байна аа. Яахав яахав. Нэг их удаа гэж дээ, удалгүй л мөөмнөөсөө гарах юм чинь...

Юу ярьж байлаа? Аан тийм.

Өглөөний гайхамшиг цуврал номыг захьсан байгаа. Бүсгүй минь нүүрээ угаа, Бүсгүй минь гомдоллохоо боль, Хөөрөх мөч, Дуугай, Бичиг үсэггүй хүн гээд зөндөө ном олж уншина гэж бодож, төлөвлөж байгаа.

Хүмүүс жилд 50 ном уншина гэж зорилт тавьсан байсан. Монголд байсан бол ч би бас ийм зорилт тавьмаар л байлаа. Япон хэл дээрх уншлагатайгаа нийлүүлбэл ч 50 хүрч магад л юм...

За уншигч олондоо ч мөн адил амжилт хүсье...

0 件のコメント:

コメントを投稿