Суугуул нутагт минь хичээлийн шинэ жил эхэллээ.
Хойшлуулах уу? Яах уу? гэж мэдээж их л эргэлзсэн байж таараа. Одоогоор япон улс даяар гуравхан мужид к.вирусын халдвар илрээгүй байна . Тэрний нэг нь манайх.
Тэгээд л хичээл номоо эхлүүлэхээр шийдсэн байх.
Дунд зулзага өглөө маш их догдолж хөөрсөн хүн гараад явсан. Хэн гэдэг ямар багшийн ангид орох бол? Хэн хэнтэй нэг анги болох бол? гэж төсөөлөөд нойр нь хүрэхгүй байх шиг байсан.
Том зулзага химийнхээ сонгонд үлдэж чадах нь уу гэж санаанв зовж байсан. Учир нь дүнгээр маруухан бол сонгоноосоо хасаад хаячихдаг гэсэн. Бас энгийн ангиас сайжирсан хүүхэд байвал сонгонд ороод ирдэг гэсэн.
Ямар азаар энэ жил төгсөх анги биш юм гэж ярилцаад л сууна. Тэгсэн бол ч их дээд сургуулиудын хичээл хойшлоод, цахимаар заах энэ тэр гээд одоо л яригдаж байна энд...
Токио, Канагава, Сайтама, Чиба, Осака, Хёого, Фүкүока гэсэн хот мужуудад онц байдал зарлалаа. Хүмүүс нь бас жаахан сандралын байдалтай байх шиг... Дэлгүүр хоршооноос худалдаа хийхдээ бөөнөөр нь худалдаж авахгүй байх, дугаарлаад зогсохдоо хоёр метрийн зайтай зогсох, олон хөлийн газар явахгүй байх гээд л ард иргэдээ уриалж байна.
...Орой тарж ирцгээв. Бага сургууль эрт тарсан л даа. Багш нь эмэгтэй. Тэр тэртэй нэг анги болсон гэж баяртайгаар ээждээ хэлсэн.
Том зулзага гар утсаараа хиймийнхээ сонгонд үлдсэн байна гэж мэссэж ирүүлсэн. Багш нь хуучин багш нь. Ээж багшид нь амттай кофе авч өгнө гэж амласнаа гүйцэтгэх л үлдлээ.
Хичээл эхлээд л нөгөөдрөөс нь шалгалттай гэсэн. Толгой өндийхгүй л сууна. Бид нэг саад болохгүй ч багатайгаа шуугилдаад чимээтэй хэцүү байдаг байхдаа гэж бодно оо бас...
Хичээл эхлэхийн өмнөх өдөр охиддоо идэхийг хүсч байгаа амттанг нь авч өгсөн. Хичээгээд байж дээ гэж урам өгөх зорилготой, ээжийн нэг ёсны хатан ухаан. Хэ хэ.
Шинээр бага, дунд, ахлах ангид элсэж буй сурагчид амны хаалттай нээлтээ хийв гээд сонин хэвлэлүүдээр гарсан.
Суугуул нутаг минь торойгоод л үлдээсэй, бүх зүйл хэвийн байдалдаа хурдан эргэж ороосой гэж хүснэм...
Монголчууддаа бас амжилт шүү...
0 件のコメント:
コメントを投稿