2020年6月19日金曜日

-1

Сүүлийн өдрүүдэд айхтар халж байна аа. Хүмүүс нимгэн хувцаслаад эхэлсэн. Би нимгэлэх гэхээр энд тэнд товойгоод...

Гэхдээ ашгүй хасах нэг кг болж чадсан шүү. Авсан арга хэмжээ нь аль болох оройн 6 цагаас хойш юм идэхгүй байх. Орой унтахаасаа өмнө тараг халааж уух. Өдөрт нэг удаа өтгөнөө гаргах. Ус сайн уух.

Хөдөлгөөнийг харин тууштай хийж чадахгүй байна аа. Өглөөд сэрэхгүй байна. Оройд бас эрт унтаж амжихгүй байна. Зулзагуудынхаа хувцас хунарыг угааж, тохох, ганц нэг бичиг цаас эмхлэх гээд, нэг мэдсэн 12 цаг болчихоод байх юм.

Аан тийм, өдөрт өтгөнөө гаргах бас жаахан асуудалтай. Тэр бүр чадахгүй, тэгэхээр би эслэг багатай хоол унд идээд байна гэсэн үг. Үүндээ анхаарлаа хандуулах хэрэгтэйгээ мэдээд л байгаа хэрнээ...

Жимс жимсгэнэ, ногоон өнгийн ногоонуудын улирал эхэлж байгаа юм чинь, сайн авч иддэг хэрэг. Аан тийм бас түрийвчтэйгээ зөвлөлдөнө өө. Ахлах ангийн сурагчтай айлд гэнэтийн зардал үе үе гарах юм аа.

Өглөө бүр жин дээр зогсдог. Нэг их хүндрүүлж бодолгүй, өдөр бүр зогсох сайн гэсэн шүү. Хоол ундандаа анхаараад ирдэг гэсэн.

Жин хасах үйл ажиллагаанд согтууруулах ундаа хориотой байдаг ч би хааяа улаан вино уучхаад л байна. Тоог нь багасгах хэрэгтэй гэж дүгнэлээ.

Гэх мэтчилэн өөрийн болон гэрийнхнийхээ хоол ундыг зохицуулах гэж үзэж тарж л байна.

Нээрээ айлуудын хөргөгчний зураг харсан чинь яасан ч гоё юм? Дүв дүүрэн, эмх цэгцтэй гэж. Ундаа, шар айраг, зайрмаг, тараг гээд л. Бас ногоогоо хэрчээд уутлаад, махаа ч бас өдөр өдрөөр нь бололтой хуваагаад ууталчихсан гээд л.

Тэгсэн манай хөргөгчинд юу байна. Жаахан ногоо, бүрсэн тараг, дарсан шагар сонгино, үмэбоши буюу дарсан чавга, ганц нэг амтлагч, хөлдөөгчинд хань ижлийн агнасан мах, олборлосон загас. Жаахан гэдэс дотор.
Ингээд л болоо.

Худалдаанаас ундаа авч уухгүй, хэт их худалдаа хийхгүй, элдэв амттан авч тавихгүй гэсэн зарчим баримтална аа. Хөөрөөд ихээр нь авчихдаг, нэг мэдсэн муудсан байдаг тохиолдол зөндөө тул ихээр нь авахаа байсан.

Зайрмаг гэх мэт зүйлсийг авч тавьдаггүй. Хааяа нэг баасан ах эгчийн төрсөн өдрөөр л авч иднэ. Тухайн өдрөө дуусах хэмжээг л авна. Гэх мэтчилэн гэрийн эзэгтэй, ээжийн үүргээ өөрийнхөө зөв гэж бодсон хэмжээндээ гүйцэтгээд л явна даа...

Бүгдэд нь амжилт шүү...

0 件のコメント:

コメントを投稿