Манайх гэдэг айл нэгэн хөөрхөн зочинтой болосн шүү дээ. Өдөр бүр ирнэ.
Ганцаараа биш, бас дагуултай гэж байгаа. Зүлэг дээрх хорхой шавьж идээд байна даа гэж бодсон чинь үгүй ээ.
Гадаах, ганц жимсний модноос минь болоогүй түүхий жимсийг тоншоод байсан нөхөр байна лээ. Газраар нэг унагааж байгаад, биднийг эзгүйд, нэг бол өглөөгүүр дуг нойрондоо дугжирч байхад айлчлан ирнэ.
Их сэргэлэн, толгой нь ажлладаад байгаа биз дээ? Хи хи. Хааяа би зулзагуудаа загнана шүү дээ.
-Хэрээ хүртэл бодоод, тунгаагаад, толгойгоо ажиллуулаад байна шүү дээ. Оюун ухаант хүн бид хэрээнээс л дутав гэж бла бла...
Яагаад хэрээ вэ гэхээр эд нар хэрээний үйлдэл, тархийг судалчихсан байдаг юм билээ. Тэгээд хүүхдийн нэг нэвтрүүлэгт хэрээ бол боддог, сэтгэдэг гээд дуулаад байдаг.
Гэхдээ энэ удаагийн маань зочин болжмор л доо.
Бага зулзага минь хорвоотой танилцахад маш их хэрэгтэй зочин болж байна. Дан ганц номноос л зааж өгөөд, уншаад байснаас бас амьдаар нь харвал тийм ээ?
Болжмор болжмор хөөрхөн дөө
Боов боорцгонд дуртай даа
Өвөл болохоор даардаг даа
Өвсөн доогуур шургадаг даа
Нэг ийм шүлгийг гурван зулзагатаа уншиж өгдөг байлаа. Одоо ч уншсаар. Хойшид ч ач зээ нартаа уншиж өгөх байх даа. Хэ хэ.
Бага зулзага долоовор хуруугаараа заагаад л араас паацаганаад алхана. Өнөөх нь юу гэж хүлээхэв дээ, нисээд явчихна. Ө гээд л хоцроно үр минь. Өхөөрдмөөр...
Хань ижил ирэх жил жимсний модоо торлох юм гэсэн. Энэ жил буян болоод шувуу хооллоно оо л гэсэн. Би бас дуугай байсангүй ээ.
-Тийм шүү дээ. Ан гөрөө гээд байгалийн хишгийг хүртдэг улс, эргээд байгальдаа буян болохгүй бол.
Бүгдээрээ бас эх орноо хайрлана шүү. Хогоо хаяхгүй шүү, гол мөрөнгөө бохирдуулахгүй шүү тийм ээ. Бүгдэд нь амжилт...
0 件のコメント:
コメントを投稿