Суугуул мужид минь тарвасны улирал эхлээд. Дэлгүүр хоршоонд хаашаа л харна, тарвас.
Жингээ хасах хэтийн зорилгодоо хөтлөгдөөд мөн амтанд нь татагдаад хамгийн томоос нь худалдаж авлаа.
Өнгөрдөг жил ижийтэйгээ бас зөндөөг идэж билээ. Нүүр ном дурсамжийг минь сэдрээж өгсөн. Нэг бодлын их зүгээр тийм ээ? энэ нүүр ном. Блог бас тэр жилийн энэ өдөр та ингэж бичиж байж гэж сануулдаг бол тийм ээ?
Хэт том тарвас чинь бас хэрчиж барихад хэцүү юм билээ. Сүүлдээ ч залхуураад халбагадаад идчихлээ. Онгироо байна уу? Хэ хэ.
Хэсэг хугацааны дараа дахин авна аа, Сүүлийн хоёр хоног аятайхан сэрүүхэн байна. Борооны улирал эхэлчихсэн, чийгтэй бүгчим халуун л байсан юм. Халаад ирэхээр энэ тарвас чинь их зүгээр. Шингэнээ нөхөөд. Бага зулзага шүүсийг нь сороод, жимсийг? нь гаргаж хаяад л, шүүс нь чихэрлэг аятайхан байх шиг. Шүдэнд нь бас анхаарлаа хандуулангаа өгөхгүй бол ч...
Залхуугүй хүн бол тарвасныхаа хальсыг хэрчээд хоолондоо махтайгаа хамт хуурч болно шүү. Мөн тэр хальс, улаан жимс? хоёрын хооронд байгаа ногооныг нь бас амталж идэж болдог шүү. Дараагийнх дээрээ залхууралгүй хэрчиж аваад хоолондоо хольно оо.
Ер нь нэг их идэж ууснаа л бичдэг болж хувирлаа шүү. Яанам билээ? Ийш тийшээ явснаа бичих гэхээр яваагүй юм чинь яалтай ч билээ тийм ээ?
Бүхэл бүтэн хагас жил өнгөрлөө. Вакцин энэ тэр гарах болоогүй л юм байх даа? Энэ мундаг улсууд нь нэг юм бодож л суудаг байгаа? Эх оронд минь сонгуулийн хийрхэл хэрээс хэтэрчихээд л байх шиг...
За түр баяртай. Бүгдэд нь амжилт шүү.
0 件のコメント:
コメントを投稿